ОХУ-ын Алс Дорнодын Бүгд Найрамдах Якутын нэгэн цэрэг Донецк мужид болсон байлдын үеэр Украины цэрэгтэй гардан тулаан хийж, амь насыг нь хөнөөж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад буй.
Тэгвэл түүнийг өнгөрөгч бямба гарагт "Оросын баатар" цолоор шагнасныг Кремлийн хэвлэлүүд мэдээлжээ. 38 настай Андрей Григорьевыг "эр зориг, баатарлаг байдлынх нь төлөө" уг цолоор шагнасан гэж Кремлээс мэдэгдэв.
Өнгөрсөн жил Украины зүүн хэсгийн Донецк мужид талийгч Украины цэргийн дуулгад бэхлэгдсэн камерт тэдний тулааны бичлэг үлдсэн байна. Уг бичлэг "зүрх шимшрүүлэм" байсан нь дайны тухай хүмүүсийн бодлыг орвонгоор нь өөрчилсөн.
Тэд нэгнээ хүнд шархдуулсан бөгөөд Украин цэрэг нас бархынхаа өмнө түүнтэй Орос хэлээр ярьж, "Би ганцаараа, тайван үхмээр байна. Чи энэ дэлхийн хамгийн сайн тулаанч юм. Намайг тайван үхүүлээч, би ганцаараа баймаар байна" гэх мэтээр гунигт яриа өрнүүлжээ.
Григорьев Якутын уламжлалт хутгаар түүнийг хэд хэдэн удаа хутгалж, дараагаар нь хохирогчийг амар тайван үхэхийг зөвшөөрч, түүнд хүндэтгэл үзүүлээд явжээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)