Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нд нутгийн зүүн хойд хэсгээр цас орно.
2025 оны нэгдүгээр сарын 17-ны 20 цагаас 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -38-43 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -32-37 хэм, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -23-29 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 26-31 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Байдраг голын хөндийгөөр 21-26 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 16-21 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 9-14 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм дулаанаас 3 хэм, бусад нутгаар 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 19-21 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны нэгдүгээр сарын 19-нөөс 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ голын хөндийгөөр, 20-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Хэрлэн, Халх голын хөндийгөөр, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор цас орно. Салхи 19-нд нутгийн зарим газраар, 22-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 25-30 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм, бусад нутгаар шөнөдөө -15-20 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.