Японы цагдаа нар 35 минутын дотор найман зам тээврийн осол гаргасан эмэгтэйг баривчилжээ. 47 настай тухайн эмэгтэй "өөрийгөө машин жолоодоогүй, осол гаргаагүй" гэж баривчилгааны үеэр биеэ өмөөрсөн байна.
Тодруулбал, Осака хотын Шин-Мидосужи гудамжинд ням гаргийн өглөөний 7.00-7.35 цагийн хооронд найман осол гарсан байна. Эхний осол өглөөний 07.00 цагийн үед гарсан бөгөөд эмэгтэй 46 настай эрэгтэйн жолоодож явсан машинтай мөргөлдсөн байна. Цааш явж 07.06 цагийн үед тэрбээр 49 настай эрэгтэйн жолоодож явсан өөр машинтай мөргөлдсөн.
Хоёрхон минутын дараа дахин нэг машин мөргөөд зугтсан бөгөөд уг машиныг 60 настай эрэгтэй жолоодож явсан байна. Тэр өглөөний 7.13 цагийн орчимд мопедтой явж байсан хоёр эмэгтэйг мөргөж гэмтээжээ. Зургаан осол хийснийхээ дараа тэр 07:35 минутад хана мөргөж мөн 33 настай мотоцикл унаж явж байсан хүнийг мөргөсөн байна. Түүний балагаар хоёр явган зорчигч болон мотоциклтэй явсан хүн бага зэрэг бэртжээ.
Л.Баяр
Эх сурвалж: NSNEWS