Гал сөнөөгчид Лос-Анжелес хотын "Interstate 405" болон "Sepulveda Blvd"-ийн ойролцоох Сепулведагийн түймэр гэж нэрлэгдсэн шинэ галыг унтрааж байна. Лос-Анжелес мужийн захын дүүрэгт лхагва гаргийн үдээс хойш хурдацтай тархсан Хьюз галыг гал унтраах багийнхан тодорхой хэмжээнд цурманд оруулж эхэлснээс хэдэн цагийн дараа уг гал гарав.
Лхагва гаргийн оройн 23:40 цагийн орчимд Шерман Оакс хотын зарим оршин суугчдад гал түймрийн аюулаас сэрэмжлүүлэх, нүүлгэн шилжүүлэх тухай анхааруулга өгчээ. Удалгүй анхааруулгыг цуцалсан боловч UCLA болон Маунт Мэригийн их сургуулийн хотхон зэрэг газруудын ойролцоо өтгөн утаа бүрхсэн байв.
Лос-Анжелесийн гал түймрийн албаны мэдээлснээр, Сепулведагийн түймэр 40 орчим акр талбайг шатаажээ. Гал сөнөөгчид цурманд оруулахаар ажиллана.
Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газрын мэдээлснээр, Лос Анжелес болон Вентура хотод гарсан шинэ түймэр 10 мянган гаруй акр талбайг шатааж, пүрэв гаргийн өглөөний байдлаар 14 хувийг нь цурманд оруулжээ. Барилга байгууламж эвдэрч, сүйдсэн тохиолдол бүртгэгдээгүй, мөн хүний амь эсрдээгүй байна.
Лос-Анжелес мужийн шериф Роберт Лунагийн мэдээлснээр, тус бүс нутгийн 31 мянга орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх тушаал гарсан байна.
Энэ сарын дэгдсэн мужийн түймрийн сүүлч нь Хьюзийн түймэр байв. Уг түймэр Лхагва гаргийн өглөөний 11 цагаас өмнөхөн Кастаик нуурын ойролцоо гарсан бөгөөд гал унтраах багийнхан 40 мянган гаруй акр талбайг шатааж, нэгдүгээр сарын 7-ноос хойш 28 хүн нас барсан тухай мэдээлэв. Мөн тэд Палисад болон Итон түймрийг бүрэн дарахаар ажиллаж байна.
Л.Баяр