УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/-нд хаана. Өнөөдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ асуудлыг хэлэлцэнэ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы хуралдаанд оролцож үг хэлэх аж.
Түүнчлэн чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал, “Зарим байгууллагын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэх товтой байна.