Пүрэв гарагт Тайланд улс гэрлэлтийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрсөн Зүүн өмнөд Азийн анхны улс боллоо. Уг шийдвэрийн араас ижил хүйстэн олон зуун хосууд хуримаа хийжээ. Энэхүү хуулийн төсөл нь гетеросексуал хосуудын адил гэрлэлтийн эрхийн төлөө арав гаруй жил тэмцэж ирсэн LGBTQ+ нийгэмлэгийн хувьд чухал ялалт болохыг харуулж байна.
“Энэ үйл явдал дэлхийд үлгэр дууриал болж магадгүй. Тайландад гэрлэлтийн жинхэнэ эрх тэгш байдал бий боллоо" гэж Пүрэв гарагт Тайландын LGBTQ+ холбооны ерөнхийлөгч, хуульч Киттинун Дарамадхаж ярьжээ.
Тайландын парламентаас өнгөрсөн жил санаачилсан уг хуулийн төслийг тус улсын хаан баталжээ. Уг хуулийн дагуу ижил хүйстэн хосууд гэрлэлтээ хууль ёсны болгосноор санхүүгийн болон эрүүл мэндийн бүрэн эрх, үрчлэн авах, өв залгамжлах эрхээр хангагдах боломжтой болж байна.
Тус улсын Ерөнхий сайд Паетонгтарн Чинават өнгөрсөн долоо хоногт болсон арга хэмжээний үеэр олон арван ЛГБТQ+ хосууд болон идэвхтнүүдийг засгийн газрын байранд урьжээ.
Энэ үеэр тэр "Энэ нь Тайланд улс олон янз байдлыг хүлээн зөвшөөрч, хайрыг бүх хэлбэрээр хүлээн авахад бэлэн байгааг харуулж байна. Өнөөдөр манай улс нээлттэй байдлыг хүлээн зөвшөөрч байгааг харууллаа” гэв. Гэрлэлтээ зөвшөөрүүлсэн 200 хос ижил хүйстэн хос нийслэл Бангкок хотын төвд хурим хийхээр бүртгүүлсэн байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (4)