Балба улс Эверестийн оргилд гарах зөвшөөрлийн хураамжийг 35 гаруй хувиар нэмжээ. Энэ нь дэлхийн хамгийн өндөр оргилд авирах үнийг сүүлийн арван жилд анх удаа нэмж буй тохиолдол болов.
Гадаадын уулчдын зөвшөөрлийн хураамж болон бусад зардлаас олсон орлого нь Эверест зэрэг дэлхийн хамгийн өндөр 14 уулын найм нь байрладаг бэлэн мөнгөний хомсдолд орсон тус улсын орлого, ажлын байрны гол эх үүсвэр болдог.
8,849 метр өндөр Эверестэд авирах зөвшөөрөл нь 15 мянган ам.долларын үнэтэй болно гэж тус улсын Аялал жуулчлалын газрын ерөнхий захирал Нараян Прасад Регми мэдэгдэв. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус оргилд авирах нь 11 мянган ам.долларын үнэтэй байсныг ийнхүү 36 хувиар өсгөв.
“Нөөц ашигласны төлбөрийг хянаагүй удсан. Бид одоо тэдгээрийг шинэчилсэн" гэж Регми Ройтерс агентлагт ярьжээ. Шинэ тариф есдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд 1953 онд Шинэ Зеландын Сэр Эдмунд Хиллари, Шерпа Тензинг Норгай нарын анхлан санаачилсан Зүүн өмнөд нуруу буюу Өмнөд Колын стандартын дагуу 4-5 дугаар сарын авиралтын улиралд хамаарна.
9-11 дүгээр сарын төлбөр 7500 ам.доллар, авирагч багатай байдаг 12-2 дугаар сарын улирлын төлбөр 3750 ам.доллар болж мөн 36 хувиар нэмэгдэв. Зарим экспедицийн зохион байгуулагчид яригдаж буй үнийн өсөлт нь уулчдын урмыг хугална гэжээ. Жил бүр Эверестэд 300 орчим зөвшөөрөл олгодог.
Л.Баяр