Монгол Улс шинэ эрин зуунд шилжиж, цахимжилт илүү хүртээмжтэй болж хөгжлийн дараагийн шат руу алхаж байгаа хэдий ч бусад улсын сайн туршлагаас харвал манай улсын хувьд хиймэл оюун ухааныг хэрэглээндээ хангалттай нэвтрүүлж чадахгүй байгаа нь учир дутагдалтай. Энэ асуудлын нэг шийдэл болох Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюун ухааны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулганы бэлтгэл ажлын хүрээнд Цахим хөгжил, инновац харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалтыг өнөөдөр /2025.01.23/ зохион байгууллаа.
Тус уулзалтыг ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий, “Мэдээлэл технологийн үндэсний парк” ТӨҮГ-ын захирал Ж.Золзаяа, “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга Н.Төрбат нар чиглүүлж хиймэл оюун ухааны хөгжүүлэгч, сонирхогч залуус, нийт 13 байгууллагын системийн хөгжүүлэгч, программистууд чөлөөтэй санал бодлоо хуваалцсан юм.
“AI Data SUMMIT 2025 буу халъя” чөлөөт уулзалтаар хиймэн оюун ухааныг монгол улсад хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлууд, технологийн салбарын AI мэргэжилтнүүдийг хэрхэн нэмэгдүүлэх бэлтгэх, олон улсын сайн туршлага, эргэх холбоог идэвхжүүлэх, цаашдын урт хугацааны AI стратегийн чиглэл гэх мэт сэдвүүдийн хүрээнд санал солилцлоо.
Цаашид тус уулзалтыг сар бүр хийж монголын хиймэл оюун ухааны хөгжүүлэгч залуусын хүрээг тэлэх юм.
Сэтгэгдэл (1)