Доналд Трампын цагаачлалын бодлогыг хэрэгжүүлэх түрэмгий стратегийн нэг хэсэг бол АНУ-Мексикийн хилд 1500 хүртэл идэвхтэй цэргийн албан хаагчдыг байрлуулахаар төлөвлөж байгаа явдал юм.
Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын албаны хүмүүс Нью-Йорк Таймс сонинд "Энэ бол маргаантай алхам" хэмээжээ. "Вашингтон Пост” сонин лхагва гарагт энэ тоо илүү их байж магадгүй тухай мэдээлээд АНУ хил рүү 10 мянган цэргээ илгээхээр бэлтгэж байна гэж бичжээ.
Батлан хамгаалахын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Роберт Салессес тусгай нэгжүүдийг хараахан тогтоогоогүй байгаа ч байрлуулах зөвшөөрөл өгөх төлөвтэй байна гэжээ. Эдгээр цэргүүд хилийн боомт дахь холбооны хууль сахиулах ажилтнуудыг дэмжих зорилгоор сүүлийн саруудад идэвхтэй үүрэг гүйцэтгэж байсан армийн нөөц болон үндэсний харуулын 2500 цэрэгтэй нэгдэх аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (3)