“И-Монгол академи” УТҮГ-ын бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, шинжилгээний чиглэлээр олон талын судалгааны ажлыг хэрэгжүүлдэг.
Дээрх зорилгын хүрээнд ХБНГУ-д зохион байгуулагдсан Компьютерын шинжлэх ухаан, Боловсролын технологийн салбарын олон улсын симпозиумд “И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн дарга, Докторант В.Лут-Очир "The ICT competence framework for formal and non-formal educational training in Mongolia" сэдвээр илтгэл танилцуулав. Уг эрдэм шинжилгээний бүтээлийг өндрөөр үнэлж олон улсын “SCOPUS”-д бүртгэлтэй “IEEE Xplore” сэтгүүлд нийтлэгдлээ.
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь "И-Монгол академи" УТҮГ-аас олон улсын Scopus-т бүртгэлтэй сэтгүүлд нийтлүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа онцлогтой юм.
Дашрамд дурдахад IEEE Xplore сэтгүүл нь цахилгаан инженерчлэл, компьютерын шинжлэх ухаан болон холбогдох шинжлэх ухааны салбарын дэлхийд хамгийн их эшлэгддэг хэвлэлүүдээс бүрдсэн 6 сая гаруй баримт бичиг болон бусад материалыг агуулдаг дэлхийн шилдэг судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлийг нийтэлдэг сэтгүүл юм.
Та уг эрдэм шинжилгээний өгүүллийг доорх линк дээр дарж унших боломжтой. https://ieeexplore.ieee.org/document/10807917
Сэтгэгдэл (2)