Ямар ч антибиотикноос илүү сайн үйлчлэх сармистай шөлний жорыг танилцуулж байна.
Орц
-
2 ш сонгино
-
4 булцуу сармис, шарсан
-
1.8 литр ясны эсвэл ногооны шөл
-
Амт оруулах лаврын навч, ганга
-
Сармисны хумс, хэрчсэн
-
Давс /өөрийн амтанд тохируулан/
Заавар
1. Эхлээд сармисаа шарна. Зуухаа 200С-д халаана. Сармисны гаднах хальснуудыг авна. Дараа нь үзүүр хэсгийг зүсээд, оливийн тос түрхээд, хөнгөн цагаан цаасаар бүрж, 200С-д 30 минут шарна. Шарах шүүгээнээс гаргасны дараа хальснуудыг нь авна.
2. Шөлөө халаана.
3. Хайруулын тавганд бага зэргийн оливийн тос хийж, халаагаад, сонгиноо бор өнгөтэй болтол шарна.
4. Шарсан сонгино, сармис, шөлөө холигчинд хийж, зутан болтол нь хутгасны дараа саванд хийж, лаврын навч, гангаа хийж, 10 минут байлгана.
5. Шөлөө таваглахдаа бага зэргийн шинэхэн хэрчсэн сармис нэмнэ.
Тэмдэглэл:
*Сармисыг хэдийгээр түүхийгээр нь болголгүй хэрэглэх хэрэгтэй. Шарах шүүгээнд 200С-д 30 минут болгоход антиоксидантын идэвхи нь 5-30% буурдаг ба 10 минут буцалгахад 30-50% буурдаг байна. Тэгэхээр тодорхой хувиар идэвхи нь буурсан ч нилээд их хэмжээгээр хэрэглэж байгаа учраас ач тусаа өгөх нь тодорхой.
*Сармистай шөлний нилээд олон жор байсны хамгийн хялбар нь энэ байлаа. Дээрх шөлөн дээр цөцгий нэмж сүүн шөл бас гаргаж болно. Олон төрлийн ногоо нэмж болох бөгөөд үүнийгээ сармистай талхтай цуг идвэл бүр ч амттай байх болно.
*Сармисны ач тус болон хэрэглээг дараах зурагнаас харна уу.