УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Өнгөрсөн хоёр жил дараалан маш хүнд өвөл болсон. Даатгалын тогтолцоо, хууль 2014 оноос хойш хэрэгжээд тодорхой үо дүнд хүрэхгүй байгаа учир шалтгаан бол малчид нөхөн төлбөрөө тухайн үед нь авч чадахгүй байгаа учраас. Даатгалын босгыг сумын хэмжээнд 6 хувь тавина гэдэг болохгүй. Хохирол амссан л бол даатгалын нөхөн төлбөрөө авдаг тогтолцоо руу орж байж энэ хууль хэрэгжинэ. Малчид итгэж байж даатгуулна" гэв.