Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлдөг билээ. Энэ талаар Үндсэн хуульд "Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын өмнөөс гэрээ байгуулах эрхтэй" хэмээн заасан байдаг.
Тэгвэл Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үед манай улсын гадаад харилцаа ийнхүү тэлжээ. Тухайлбал,
- 1990 онд БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Япон Улсын Эзэн хаан Акихитогийн хаан ширээнд залрах ёслолд оролцож, Ерөнхий сайд Т.Кайфутай уулзан Монгол, Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурав.
- Ерөнхийлөгч П.Очирбат АНУ-д албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Ж.Буштай уулзав.
- БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар БНХАУ-ын дарга Ян Шанкунь Монгол Улсад айлчлав.
- БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат БНСУ-д айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Украйны Ерөнхийлөгч Л.М.Кравчук Монгол Улсад айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-д албан ёсоор айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Киргизийн Ерөнхийлөгч А.Акаев Монгол Улсад айлчлав.
- Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын урилгаар Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаев Монгол Улсад айлчлав.
- Австралийн Амбан захирагч Билл Хайден албан ёсны айлчлал хийв.
- Ерөнхийлөгч П.Очирбат БНЭУ, Тайландын Вант Улс, БНАЛАУ, БНСВУ-д айлчлав.
- Унгар Улсын Ерөнхийлөгч Арпад Гөнц Монгол Улсад айлчлав.
- Болгар Улсын Ерөнхийлөгч Желю Желев Монгол Улсад айлчлав.
- Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч С.Демирал Монгол Улсад айлчлав.
- Кувейтын Эмир Монгол Улсад айлчлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Франц, Их Британид айлчлав.
- Ерөнхийлөгч П.Очирбат Индонез, Шинэ Зеланд, Австрали Улсад айлчлав.