Д.Трамп өмнө нь "Fox News"-т өгсөн ярилцлагадаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Унтай холбоо тогтоохоор төлөвлөж байгаагаа хэлжээ.
Д.Трамп Кимийн тухай “Би түүнтэй эвтэй байсан. Тэр шашин шүтдэггүй. Тэр ухаантай залуу" гэжээ.
Тэд хамгийн сүүлд 2019 онд Хойд Солонгос, Өмнөд Солонгосын хоорондох цэрэггүй бүсэд уулзаж байжээ. Д.Трампын анхны бүрэн эрхийн хугацаандаа Кимтэй гурван удаа уулзсан ба Хойд Солонгост хөл тавьсан АНУ-ын анхны ерөнхийлөгч юм.
Л.Баяр