АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Мексикийн хил рүү 10 мянган цэрэг оруулах тухайгаа тангараг өргөснийхөө дараахан мэдэгдсэн. Тэгвэл тус улсын цагаачлалын алба, гаалийн байцаагчид энэ долоо хоногт 538 хүнийг баривчилж хүлээлгэн өгсөн байна.
Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левитт баривчлагдсан хүмүүсийн тухай, "хууль бус цагаач, гэмт хэрэгтэн" хэмээн тодорхойлж, тэдний дотор Венесуэлийн шоронгийн гэмт хэргийн бүлэглэлийн дөрвөн гишүүн, насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг бэлгийн гэмт хэрэг үйлдсэн хэргээр ял шийтгүүлсэн хүмүүс, "террорист гэж сэжиглэгдэж буй" хүмүүс багтаж байгааг онцлов.
"Түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй албадан гаргах ажиллагаа амжилттай явагдаж байна. Бидний өгсөн амлалт биелэж байна" гэж Левитт X нийтлэлдээ хэлжээ.
Л.Баяр