Доналд Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа Хятадын хувьд сайн эхлэл болж байна гэж олон улсын хэвлэлүүд мэдээлэв. АНУ-ын шинэ ерөнхийлөгч Хятадад өндөр татвар ногдуулна гэж заналхийлсэн үйлдлээ үгүйсгэв.
Давост болсон эдийн засгийн форумын үеэр бизнес, улс төрийн удирдагчдад хандан хоёр улс "маш сайн харилцаатай" байхаа мэдэгдээд, тус улсад айлчлах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ирэх саруудад Хятадын нийслэлд айлчлал хийх төлөвлөгөө гаргажээ.
Трамп Хятадын эзэмшдэг TikTok аппликейшнд 75 хоногийн хугацаа өгч, тус компанийг Америкийн бизнесээс татгалзах, эсвэл хориг тавихыг шаардсан хуулийг сулруулахыг хичээнэ гэдгээ мэдэгдэв. Энэ бүхэн нь эргэн ирж буй ерөнхийлөгч Хятадтай ярилцаж, гэрээгээ цуцлахад бэлэн байгаагийн хүчтэй дохио болж байна.
Л.Баяр