Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Нэгдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун хэсгээр их хэмжээний цас орно. Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд, Сүхбаатарын баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Нэгдүгээр сарын 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны 01-р сарын 26-наас 01-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна, 28, 29-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Салхи 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр, 27, 28-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 42-47 хэм, өдөртөө 28-33 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна.