УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан үг хэлж, гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Бэлчээрийн мал аж ахуйтай улс гүрэн дэлхийд цөөн байдаг. Тэр дундаа бэлчээрийн мал аж ахуй дээрээ даатгалын тогтолцоотой цорын ганц улс нь монгол. Манай улсад малын индексжүүлсэн даатгалаас өөр бэлчээрийн мал аж ахуйн даатгал байхгүй. Маш эрсдэлтэй даатгал байдаг.
Бидний ярьж байгаа зүйл бол даатгалын тогтолцоо. Халамжийн тогтолцоо биш. Хэрэв сумаар биш багаар авч үзвэл энэ халамжийн тогтолцоо болоод явна" гэв.