Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсантай салах ёс гүйцэтгэх ёслол Төрийн ордонд болж байна.
Төрийн анхны тэргүүнээ гүн хүндэтгэлтэйгээр эцсийн замд нь үдэх арга хэмжээ өнөөдрийн 09:40 цаг хүртэл үргэлжлэх юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдрийн 07:00 цагаас нэгдүгээр сарын 25-ны 00:00 цагт буюу бүтэн өдрийн турш орон даяар гашуудал зарласан. Энэ хугацаанд төрийн далбааг 45 хэмээр буулгаж, олон нийтийг хамарсан урлаг спорт, биеийн тамирын үйл ажиллагаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахыг хорилоод буй.
Мөн зарим замыг хаах түр хугацаанд хаах тул "иргэд та бүхэн хүндэтгэлтэй хандана уу" хэмээн оршуулгыг зохион байгуулах ажлын хэсэг хүссэн билээ.