УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Мэндсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зуд хоёр гурван жилдээ нэг болдог байж болно. Харин малчин хүн эдийн засгийн харилцаанд байнга орж байгаа. Тэд мөнгөгүй учраас банкнаас очиж зээл аваад байгаа. Зээл авахад эхний хэсэг нь малын индексжүүлсэн даатгал руу нь явах нь ээ. Иймд индексжүүлсэн гэхээсээ илүү бодит хохирлыг тооцдог даатгалын систем рүү оруулах ёстой. Ингэж байж малчид сайн дураараа даатгуулаад эхэлнэ. Энэ маягаар явбал малчдад санхүүгийн дарамт учруулна" гэв.