УИХ-ын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг хэлэлцэж байгааг хараад 21 аймгийн 330 суманд байгаа иргэд баяртай байгаа байх. Учир нь малын индексжүүлсэн даатгалд хамрагдаад ч малын хорогдлын нөхөн төлбөрийг авч чаддаггүй байсан. Хамрагдалт хүртэл маш бага.
Өнгөрсөн жилд хамгийн их хэмжээний нөхөн олговор буюу 18 тэрбум төгрөг олгогодсон. Тухайлбал, Сүхбаатар аймгийн даатгалд хамрагдсан малчин өрх 100 хувь нөхөн олговороо авсан.
Өнөөгийн хуулиар зайлшгүй байгалийн гамшиг тохиолдсон үед л нөхөн олговор олгоно гэсэн зохицууллатыг өөрчлөх шаардлага бий" гэв.