-
2022 оны 11 сарын 18
Аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн бүх хөрөнгөө барьцаанд тавьдаг. Тодорхой хуулийн хугацаагаар байршуулах, царцаах үзэгдэл ихсэх болсон. Энэ бол сүүлийн 10, 20 жилийн хугацаанд эрх зүйн анхаараагүйн хор байна хэмээн харж байна. Тиймээс бид даатгалын тухай хууль, тендерийн хуульд өөрчлөлт оруулж, иргэдэд дарамт ачаа болж буй асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг гаргаж ирж байна.
-
2022 оны 11 сарын 18
Хуулийн ач холбогдол нь хүний өмч хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авч байгаа үйл ажиллагаа, баригдаж байгаа барилгын хяналт давхар сайжирна гэж үзсэн. Учир нь өөрийн эрсдэлийг үүрээд, баталгаа гаргаж өгч байгаа байгууллагууд баталгааны үр дүнг өөрсдөө хянана" гэв.
-
2022 оны 11 сарын 18
Харин нийгэм эдийн засгийг урагшлуулж явдаг аж ахуй нэгжүүдийг дэмжих хэрэгтэй. Мөн эдгээрийн хүч хөдөлмөрөөр Монгол Улс урагшаа явж буй гэдгийг Монголын төр үнэлэх ёстой. Энэ үнэлэмжийн нэг бол албан паспорт болно хэмээн үзэж байна
-
2022 оны 11 сарын 18
Салан баавгайн үлгэр шиг л байна шүү дээ. Өдөр хоног аргацаалан маягтай яваад байвал энэ хуулийг баталж, хэлэлцэх шаардлага юу байдаг юм бэ. Энэ онд л гэхэд төлөвлөснөөрөө нүүрсээ экспортолж чадаагүй. Хүмүүсийн цалин өссөн юм алга. Долларын ханш ахиад л өсчихлөө. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ энэ асуудалдаа анхаарах хэрэгтэй байна
-
2022 оны 11 сарын 18
УИХ-ын удирдлага, ажлын хэсэгт Боловсролын тухай хууль яагаад орж ирэхгүй байна вэ гэдэг асуудлаар шаардлага хүргүүлэх гэж байна. Ажлын хэсэг гэж олон УИХ-ын гишүүд байгаа. Хоёр жилийн өмнө УИХ-д өргөн барьсан хууль. Энэ ямар шалтгааны улмаас хуулийг хоёр жил гацааж, хэний эрх ашигт харшилсан учраас энэ хуулийг батлах сонирхолгүй байна вэ.
-
2022 оны 11 сарын 18
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монголын сагсан бөмбөгийн холбооны удирдлагууд болон шигшээ багийн тамирчдыг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав.
-
2022 оны 11 сарын 18
Чуулганы нэгдсэн хуралдаан 10.00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2022 оны 11 сарын 17
Концессын тухай хууль сүүлд концессын хулгайчууд болж дууслаа. Үүн шиг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хулгайчууд болоод дуусах вий дээ.
-
2022 оны 11 сарын 17
Боомт, эрчим хүч, хот, хөдөөгийн сэргэлт гэх мэт. Энэ бүхэн хэрэгжсэнээр төгрөгийн ханш чангарч, валютын урсгал нэмэгдэнэ. Үнийн өсөлт буурч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Дэлхийн бусад орнуудыг харахад томоохон хөгжлийн төслүүдээ улсын төсвөөс санхүүжүүлэх чадваргүй байдаг гэх олон улсын судалгаа гарсан.
-
2022 оны 11 сарын 17
Элчин сайд Р.Буанган нь АНУ-ын дипломат албанд 20 гаруй жил ажилласан, Энэтхэг-Номхон далай, Зүүн Хойд Азийн бүс нутаг, олон нийтийн харилцааны асуудлаар мэргэшсэн, Ази, Африк, Европ, Ойрхи Дорнод дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газруудад ажилласан, Төрийн департаментад удирдах албан тушаалыг удаа дараа хашиж байсан юм.
-
2022 оны 11 сарын 17
Үндэсний архивын ерөнхий газартай хамтран 1933 он ба түүнээс өмнөх хүн амын тооллогын мэдээллийг цахимжуулж олон нийт ашиглах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа нь маш чухал юм.
-
2022 оны 11 сарын 17
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн бүрэлдэхүүн хэсэг бүтэн, хэрэгжүүлэх төслийн судалгаа хийж, үнэлэлт дүгнэлтийн процессыг нарийн зааж өгсөн. Мөн гэрээ байгуулахдаа хамгийн урт хугацаа нь 30 жил болгосон. Ийм сайн хууль учраас өмнөх сөрөг үр дагаврууд гарахгүй байх.
-
2022 оны 11 сарын 17
Мөн сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд цахим гадуурхалд өртөж байна.
-
2022 оны 11 сарын 17
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
-
2022 оны 11 сарын 17
Дэд бүтцийн санхүүжилтийг хийх орон зай төсөвт байхгүй болсон. Ийм төслүүд буюу зам, тээвэр, газар доогуурх дэд бүтэц, агаар болон төмөр замын тээвэр, эрчим хүчний төслүүд. Гэвч эх үүсвэр нь байхгүй. Хувийн салбарынхан үр ашигтай төсөлд л ордог.
-
2022 оны 11 сарын 17
Хүний эрхийг хангах Үндэсний хорооны анхдугаар хуралдаан болж байна.
-
2022 оны 11 сарын 17
Иргэд, нутгийн удирдлагад ямар ч буруу байхгүй. Тэлэх л оролдлогууд байнга явж байдаг. Нэгжийн хуулиар сумын засаг дарга, аймгийн засаг дарга, иргэдийн хурлын төлөөлөгчид ямар ч эрх мэдэлгүй болсон
-
2022 оны 11 сарын 17
Биднийг 2018 онд шалгалтаар явж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХХК, “Тавантолгой” ХХК хоёрын лицензийн талбайг заагладаг хэсэгт 2012-2016 онд мөргөцөг алга болсон байсан.
-
2022 оны 11 сарын 17
Аймаг, сум, баг, Иргэдийн хурлын төлөөлөгчийн эрх гэж нэг ч байхгүй. Бүр нийслэлийн Засаг дарга, аймгийн дарга нар газар олгохыг хориглож байна. Газрын алба нь мэднэ. Газрын бүх мэргэжилтнийг Газрын харилцаа, геодизи зураг зүйн газраас томилно.
-
2022 оны 11 сарын 17
Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын лицензтэй холбоотой асуудал үүсвэл сумын засаг дарга, иргэн Доржтойгоо хамт ямар ч эрх мэдэлгүй. Тэр уурхайг зогсоох эрхтэй хүн нь зөвхөн аймгийн засаг дарга байгаа юм.