Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх тухай Засгийн газрын төсөл дэмжигдлээ. Тэтгэврийн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд 499,2 мянган тэтгэвэр авагч хамрагдана. Нийт 449,3 тэрбум төгрөг зарцуулна. Тэтгэвэр нэмэгдснээр дундаж тэтгэврийн хэмжээ 785,6 мянган төгрөг болж байна. Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ адилхан нэмэгдэхээр байгаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амжиргааг дэмжих тэтгэмжийг цар тахлын үед нэмэгдүүлж байсан. Харин өнөөдрийн хурлаар 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гарлаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (8)