Зудын гамшигтай холбогдуулан улс орнуудаас үзүүлж байгаа хүмүүнлэгийн тусламжийн талаар Гадаад харилцааны сайд, МУЗН-ийн ерөнхийлөгч Б.Батцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Гадаад харилцааны сайдын хувьд ажлаа уялдуулан ажиллаж байгаа. Бидэнд хүнд өвөл, хаварыг туулах, гамшгын үед ажиллаж амьдрах үе тохиолоо. Үүнтэй уялдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаан загалмайн нийгэмлэг ойр хамтран ажиллаж байгаа. 70 гаруй сая малын 20 сая орчим нь хорогдох урьдчилсан тооцоо гарсан. Одоогийн байдлаар арав гаруй сая хорогдсон мэдээтэй байна. Ингээд малчдадаа туслах аяныг Монгол Улсын Засгийн газар зарласан.
Үүний хүрээнд Улаан загалмайн нийгэмлэг хууль дүрэм, үүргийнхээ хүрээнд хандив тусламж зохион байгуулсан. Үр дүнд нь 15 тэрбум төгрөгийн хандив тусламж өгөхөө амалсан. Тал нь ирсэн байгаа.
Судалгаа шинжилгээний үр дүнд хэнд ямар тусламж үзүүлэх вэ гэдгээ тодорхойлсон. Өнөөдрийн байдлаар 4 тэрбум төгрөгийн тусламжийг малчдад хүргэсэн байна. Дараагийн ирж буй тусламжуудаасаа дахин 10 мянган өрхөд ямар тусламж хүргэх вэ гэдгээ төлөвлөөд ажиллаж байна. Олон улсын тусламж үзүүлж буй байгууллагууд өөрсдийн тусламжийг эзэндээ очоосой хэмээн хүсдэг. Улаан загалмайн нийгэмлэг ч шилэн байж тусламж үйлчилгээг хүргэдэг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (8)