Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар 6 сая гаруй толгой мал хорогдоод байна. ОБЕГ-аас 20 орчим сая толгой мал хорогдож болзошгүй гэсэн дүн мэдээг танилцуулсан. ХНХЯ-ны дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 107 орчим тэрбум хөрөнгийн эх үүсвэр бий. Малжуулах хөтөлбөрийн хүрээнд эл үүсвэрээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгоно.