Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Монгол Улсын баялагийн сангийн хуулийн талаар УИХ-ын шийдвэр гарч, Засгийн газарт хуулийн төсөл боловсруулж танилцуулах үүргийг өгсөн. "Эрдэнэс Монгол"-ын захирал П.Наранцогтоор ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний баялагийн сангийн тухай хууль"-ийг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх чиглэлийг өгчээ. Улмаар УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Баялагийн сан дотроо дараах ГУРВАН САН-тай байна гэж үзжээ.
- Ирээдүйн өв сан
- Хуримтлалын нэгдсэн сан (Иргэн бүр өөрийн гэсэн нэрийн данстай байна, эл сангаас иргэн бүр бэлэн бусаар зарцуулах боломжтой байна. Орон сууцны хөтөлбөр, боловсрол, эрүүл мэндийн чиглэлд зарцуулах боломжтой. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийн 34 хувь энэ санд төвлөрнө. Эрдэнэс Монгол нэгдлийн 2023 оны санхүүгийн үзүүлэлтээр авч үзвэл 1.1 их наяд төгрөг төвлөрөх боломжтой байна гэж тооцоолжээ. )
- Хөгжлийн сан (Төсвийн давсан орлогын 50 хувь нь санд үлдэнэ. Бүс нутгийн хөгжлийн сан болгон өөрчилж байна)