УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цусны донорын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад төслүүдийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн үг хэллээ.
Тэрбээр "Цус сэлбэх төв өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд хувийн болон улсын эмнэлэгт төлбөртэй тусламж үйлчилгээ үзүлдэг. Түүгээрээ дамжуулаад орлого олох боломжтой. Тэр нь 14 тэрбум орчим юм. Түүнийгээ эргүүлээд захиран зарцуулах асуудлыг яриад байгаа юм. Ажлын хэсэг дээр яриад зохицуулаад өгчих боломжтой. Орон нутагт цус цуглуулах, мэрэгжилтнүүдийг давтан сургалтад хамруулах, орон нутагт ажиллаж байгаа багуудыг урамшуулах, таниулан мэдүүлэхэд анхаарч хуулийн төсөл бичсэн. 14 тэрбум төгрөг гэдэг нь өөрсдийнх нь олж байгаа орлого, төсвөөс нэмэлт төсөв санхүүжилт авахаар төслийг бичээгүй" гэв.