-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2017 оны 2 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн урилгаар БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийж, бусад холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийнэ.
Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны тохиролцоонуудыг ажил хэрэг болгох, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох зэрэг асуудлаар санал солилцоно. Түүнчлэн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөж байна
-
2017 оны 2 сарын 17
Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарласан. Гэвч түр хойшлуулжээ.
-
2017 оны 2 сарын 17
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнөөдөр (2017.02.17) ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газрын сайд, Буриад Улсаас Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын дарга, түүхийн ухааны доктор, профессор Будажапов Сергей Пурбуевичийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 2 сарын 17
Эрх баригчид шахаанд орлоо. Сарын дараа төлөх 580 сая долларын өр, Английн арбитрын шүүхэд хүлээгдэж буй “Жаст”-ын “Эрдэнэт”-ийг барьцаалсан өр, арай гэж 49 хувьтайгаа үлдэхийн тулд хувийн хэвшилд төлөх 400 сая доллар гээд асар их мөнгөний эрэлт даалгүй, элгээрээ хэвтсэн эдийн засагтай Монгол Улс сэхээнд байна. “Shock theraphy” буюу шокийн эмчилгээ хийлгэх гарц нь ОУВС байлаа. Харин тэд хамгийн хатуу нөхцөлтэй хөтөлбөрөө манайд санал болгосон. Санхүүгийн бүх эрхийг тэдэнд өгч, тэдний томилсон хүнээр удирдуулна. Халамжийн үйлчилгээг бүрэн цуцалж, НӨАТ, бусад татвар, эрчим хүчний үнийг нэмэх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. Гэхдээ 2020 оны сонгуулиас өмнө амжиж дуусах боломжтой “Stand by Arrangement” бус, бүр 2022 он , цаашлаад 2027 он хүртэл сунжрах магадлалтай “Extended fund facility” хөтөлбөрөө санал болгоод байгаа аж.
Ард түмэн МАН-ын халамжийн бодлогод суурилсан мөрийн хөтөлбөрийг дэмжиж олноор нь сонгосон. Гэвч тэрхүү амлалтууд энэ бүрэн эрхийн хугацаанд нь хэрэгжихгүй боллоо. Өнөөдөр ОУВС-тай хэлэлцээрийг эцэслэх сүүлийн өдөр. МАН-ын бүлэг яаралтай хуралдаж, Засгийн газар ч хуваарьт бус өдрөө цуглаад байна. Эрх баригчид дөрвөн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд, амлалтаа хэрэгжүүлэх боломжгүй болгосон уг хөтөлбөрт хамрагдахаас татгалзах уу. Хэрэв тийм бол тэдэнд ямар гарц байна вэ.
БНХАУ-аас хүссэн зээлийн хариу одоо болтол ирээгүй. Энэхүү зээлийн хариуд Тавантолгойн 49 хувийг хятадуудад найр тавин өгөх нөхцөлтэй гэж харддаг. Хэрэв МАН-ын 65 Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтаа бодож, халамжийн бодлогоо хадгалсаар, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлсээр байхыг хүсвэл урд хөршөөс зээл авч, дээрх тулсан өрөө төлөхөөс өөр гарцгүй байна. Хоёр хөршийн тэнцвэртэй нөлөөллийг хадгалах нь геополитикийн гол бодлого байсан. Гэвч Оросоос “Эрдэнэт”-ийг аваад, Хятадад Тавантолгойг өгөх юм бол Монгол Улс бүхэлдээ “Нэг Хятад” бодлогынх нь нөлөөнд автаж эхэлнэ. Ингэж МАН-ын эрх барих үед Монгол Улс агуу түүхийн он жилүүдэд үргэлж дайсагналцаж, тэмцэлдэж ирсэн урд хөршийнхөө нөлөөнд орох аюул тулгараад байна.
Олонхиороо гаргасан улстөрийн шийдвэр, хувь улстөрчийн амбицаас болж эдийн засгаа сөхрүүлж, цаашлаад Монгол Улс тусгаар тогтнолоо алдахад хүрээд байна.
Э.Бат
-
2017 оны 2 сарын 17
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга нар өнөөдөр /2017.02.17/ хэвлэлийн бага хурал хийж, тус Байнгын хорооны 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар танилцууллаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ хэмээн Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан мэдээлсэн.
Тэрбээр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан нийгмийн шинж чанартай хуулиудыг хэлэлцүүлэн батлууллаа гээд Ахмад настны тухай хуулийг шинэчилсэн найруулж батлахдаа ахмад настнуудын өмнө тулгамддаг асуудлууд, тухайлбал, ахмад настны эрх, тэдний эрүүл мэндийг хамгаалах, хөгжил, оролцоо, амьжиргааг дэмжих, хөдөлмөрлөх эрхийг баталгаажуулах зэрэг асуудлыг цогцоор нь тусгаж чадсан хэмээн онцолсон.
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд томоохон дэмжлэг үзүүлэх зорилгоор билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тооцож холбогдох хөрөнгийг 2017 оны төсөвт тусган батлуулсан талаар мөн тэрбээр мэдээлсэн. 65-69 настай ахмад настанд тавин мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийн хишгийг жилд нэг болон долдугаар сард улсын төсвөөс санхүүжүүлэн олгох болсон байна.
Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэсэн талаар мэдээлэлдээ дурдсан.
Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2017 онд зорилтод бүлгийн 660.000 хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгаж, бусад 400.000 орчим хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгохоор төлөвлөн ажиллаж байна гэлээ.
Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 05-ны 111-р тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинээр бий болгож, Боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, 6 арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ.
Оюутны хөгжлийн зээл нь урт, богино хугацаатай байх бөгөөд арилжааны банк оюутанд таван хувийн сургалтын төлбөрийн зээл олгох юм байна. Статистик тоон мэдээллээр бакалаврын өдрийн ангид 125.230 оюутан суралцаж, урт хугацааны зээлд 10.269 оюутан, богино хугацааны зээлд 79.020 оюутан тус тус хамрагдах боломжтой болсон байна.
2017 онд нийт 4709 төрийн албан хаагч 36 сарын буцалтгүй нэг удаагийн тэтгэмжид хамрагдаж, 78.5 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэг хүнд дунджаар 16.7 сая төгрөг ногдохоор байгаа аж.
Түүнчлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан «Элэг бүтэн Монгол» хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, элэгний «С» вирусын эсрэг эмийн үнийн тодорхой хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах шийдвэр гаргасаныг Байнгын хорооны дарга онцолсон. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны улсын төсвийн тодотголд 23,4 тэрбум төгрөг, 2017 оны улсын төсөвт элэгний ѳвчин эмгэгийн оношлогоонд 5 тэрбум төгрөг, элэгний вирусын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 20 тэрбум төгрөг, эрт илрүүлэлтийн үзлэгт 10 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар улсын төсөвт тусгажээ.
Эхчүүдийн хүүхдээ гурван нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор нэг жил сарыг нэмэхээр хуульд тусгасан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Байнгын хороо анхны хуралдаанаасаа эхлэн анхаарал хандуулж, салбарын яамтай хамтран ажилласны дүнд 18 хувь байсан малчдын зээлийн хүүг 15 хувь болгон бууруулсан хэмээлээ. Мөн 2016 оны намрын ээлжит чуулганаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулахад эмэгтэй гишүүд анхаарал хандуулж ирснийг дурдаад энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх боломж бүрдсэн гэж хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Гантулга УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганаар Залуучуудын хөгжлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тухай мэдээллийг сэтгүүлчдэд хүргэсэн.
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Биеийн тамир, спортын тухай хуулийг УИХ хаврын чуулганаар хэлэлцэн батлахаар төлөвлөөд байгаа гээд хуулийн төслийн талаар иргэд саналаа ирүүлэх боломжтой болохыг дуулгасан. Мөн өвдөхөөс сэргийлэн биеийн тамираар хичээллэхийн чухлыг дурдаад, эрүүл мэндийн даатгалаа тогтмол төлдөг хүмүүс тэрхүү даатгалаараа бие бялдаржуулах фитнес төвөөр үйлчлүүлэх боломжтой болно гэлээ.
Дээрх мэдээллийн дараа гишүүд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 17
УИХ-ын эмэгтэй гишүүн намрын чуулганы үеэр нэлээд шүүмжлэлд өртсөн билээ. Хувцаснаасаа эхлээд үйл хөдлөл хүртэл шүүмжлэлийн бай болсон.
-
2017 оны 2 сарын 17
МАН-ын бүлэг өчигдөр орой шуурхай хурал зарлаж бүлгээ хуралдуулсан билээ. Хуралдаанаар Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээллийг сонссон байна.
-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Монгол судлалын үндэсний зөвлөлийн хурал өнөөдөр болж, монгол судлалыг дэмжих үйл ажиллагааны 2016 оны тайлан, 2017 оны төлөвлөгөөний төсөлтэй танилцлаа.
Монгол судлалын төвүүдийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, залуу үеийг бэлтгэх болон монгол судлалыг сурталчлах хүрээнд нэлээд олон ажил хийхээр төлөвлөжээ.
Төлөвлөгөөг боловсруулахад нээлттэй байх зарчмыг барьж, тус зөвлөлд ирүүлсэн төсөл, зохион байгуулах хурал, үйл ажиллагааны саналыг жилийн туршид хүлээн авдаг байна.
Гадаадын нэр хүнд бүхий их, дээд сургууль дахь Монгол судлалын үйл ажиллагааг дэмжиж, санхүүжилт олгох, залуу монгол судлаачдын зуны сургалт, “Монголын түүх судлалын өнөө ба ирээдүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол түүхэнд холбогдох архивын баримт, сурвалж бичгийн өв” олон улсын хурал, Монгол ба Алтай судлалын олон улсын хурал зэрэг арга хэмжээг энэ онд зохион байгуулна.
Мөн “Монгол судлалын шилдэг өв” цуврал төслийн хүрээнд Ш.Бира, Ц.Дамдинсүрэн нарын эрдэм шинжилгээний бүтээлийн бүрэн эмхэтгэл гаргах юм байна. “Монгол судлалыг дэлхийд хөгжүүлэх бодитой ажлыг дэмжих ёстой” гэдгийг Ерөнхий сайд энэ үеэр онцоллоо.
Монгол судлалын үндэсний зөвлөлөөс санхүүлж 2016 онд хэвлүүлсэн “Монголын соёлын өв” цуврал боть зэрэг бүтээлийн дээжээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 17
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр /2017.02.16/ хэвлэлийн хурал зохион байгуулж, 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус байнгын хороо намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 27 удаа хуралдаж, бие даасан 8 хууль, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 72 хууль, Улсын Их Хурлын 13 тогтоолыг хэлэлцэн, батлуулжээ. Энэ хүрээнд Байнгын хорооноос 49 санал, дүгнэлт, танилцуулгыг бэлтгэж, хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцүүлгийн явцад 670 зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг гаргасан байна. 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор 12 Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нийтдээ 66 удаа хуралджээ. Мөн иргэд, байгууллагуудаас тус Байнгын хороонд 145 өргөдөл, албан бичиг ирүүлсний 102-ыг нь шийдвэрлэж, хариу өгсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд мэдээлэв.
Мөн тэрбээр Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцүүлэгт бэлтгэн УИХ-аар батлуулсан бие даасан 8 хууль тус бүрийн талаар танилцууллаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан бөгөөд нийгэмд онцгой анхаарал татаж байсан, хүүхэд, эмэгтэйчүүд зэрэг гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртдөг иргэдээ хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан гэдгийг Байнгын хорооны дарга тэмдэглэн хэллээ. Энэ хууль батлагдсанаар гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндэс бүрдэж байгаа юм. Мөн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байж болохыг хуульчилсннаар хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаархи бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, мэдээллийг хүлээн авч, шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах юм байна. Мөн нэг цэгийн үйлчилгээний төв байгуулагдах бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид харьяалал харгалзахгүй 24 цагийн турш цогц үйлчилгээг үзүүлэх эрх зүйн орчин бүрджээ. Үүний зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрийг тодорхойлж, гэмт хэрэгтэн болон хуулиар хүлээсэн хариуцлагаа биелүүлээгүй иргэн, албан хаагчдад шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан аж.
Мөн тус Байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэн батлуулсан Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангахаар тусгаж, цагдаагийн алба хаагчийн үйл ажиллагааг хуулиар журамлажээ.
Түүнчлэн Монгол Улсын дотоодын цэргийн тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах зорилт бүхий 5 бүлэг 40 зүйлтэй Дотоодын цэргийн тухай хуулийн талаар танилцууллаа.
2002 оноос хойш шинэчлэгдээгүй байсан Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг Хууль зүйн байнгын хороо хэлэлцүүлэгт бэлтгэн, УИХ-аар батлуулжээ. Монгол Улс нь НҮБ болон Дэлхийн худалдааны байгууллагаас гаргасан жишигт нийцсэн, аль ч улс орны арбитрын шатанд хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтэц, тогтолцоо, үйл ажиллагааны хэлбэр механизмийг бүрдүүлсэн Арбитрын тухай хуультай болсныг энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдөр олон улсад танилцуулахаар төлөвлөсөн болохыг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдэд мэдээлэв.
Мөн төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, бүлгийг авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэх зорилго бүхий 2 үе шаттайгаар 6 жилийн хугацаанд хэрэгжих Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан байна. Мөн Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын талаар танилцууллаа.
Ирэх хаврын чуулганаар Хууль зүйн байнгын хороо хэд хэдэн томоохон хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулыг төслийг хэлэлцэж байгааг онцоллоо. Энэ хуулийн хүрээнд өмнө нь гэмт хэрэгт тооцогддог байсан зарим хөнгөн гэмт хэрэг зөрчлийн тоонд орж нийтдээ 1470 зөрчлийг хянан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалтыг хийх аж. Тиймээс нийгмийн харилцаанд оролцож буй хүн бүрт хамааралтай тус хуулийн төслийн хэлэлцүүлэгт иргэд, бизнесийн байгууллага, ТББ-ын оролцоог ханган, амьдралд нийцэхүйц, зөв хууль гаргах зорилгоор Байнгын хороо ажиллаж байгаа бөгөөд төсөлтэй холбоотой санал, хүсэлтээ бүх хувилбараар Хууль зүйн байнгын хороонд уламжлах боломжтойг онцлон мэдээлэв. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөөд байгааг дуулгалаа.
Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, ээлжит чуулган завсарласан байгаа ч Байнгын хорооны үйл ажиллагаа үргэлжилсээр байгааг дуулгав. Ирэх хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх Ш.Раднаасэд даргын онцлон нэр дурдсан гэмт хэрэг, эрх зүйн зөрчилтэй тэмцэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа аж. Мөн гуравдугаар сарын 06, 13, 20, 27-ны өдрүүдэд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, дээрх хуулийн төслүүдийн хүрээнд хийгдэж буй эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар иргэд, аж ахуйн нэгж, мэргэжилтнүүд, судлаачид, мэргэжлийн байгууллагуудад танилцуулан, санал, дүгнэлтийг нь авахаар төлөвлөсөн байна.
Хууль зүйн байнгын хорооны гишүүн Ж.Ганбаатар хэвлэлийн хуралд оролцсон юм. Тэрбээр, олон хууль батлагдах хэрээр нийгмийн харилцаа сайжирч, улс орны хөгжил дээшлэхгүй гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлээд “Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр хэт нэг талыг баримтлах вий гэдгийг анхаарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, үйл ажиллагааг нь хааж, боомилсон хууль, тогтоол гаргуулахгүй байх чиглэлээр ажиллах болно” гэлээ. Мөн санаачилсан хуулийн төсөл, батлуулсан хуулийн тоо үйл ажиллагааны үр дүн биш, тэр хүрээнд эрх зүйн ямар өөрчлөлт, дэвшилтэт зохицуулалтууд хийгдэж байгаад хэвлэл мэдээлэл болон иргэд анхаарал хандуулж байх нь зүйтэй хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэлсэн.
Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад дэлгэрэнгүй хариулт өглөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв
-
2017 оны 2 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг Ерөнхий сайд онцлов. Мөн “Монгол Улсын хувьд уул уурхайн салбар чухал хэдий ч манай Засгийн газар хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарыг дутуугүй чухалд үзэн тэргүүлэх чиглэл болгож байгаа. Энэ хүрээндээ Эрхүү мужтай уламжлалт харилцаагаа илүү өндөр төвшинд хөгжүүлэх, ялангуяа хүлэмжийн аж ахуй, мод боловсруулах чиглэлээр хамтарсан үйлдвэр байгуулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь харилцан ашигтай” гэлээ.
Амбан захирагч Сергей Георгиевич Левченко Ерөнхий сайдтай санал нэг байгаагаа илэрхийлээд, дээрх хоёр чиглэлээр хамтрах санал ирвэл дэмжих болно гэлээ.
Эрхүү мужийн бизнесийн төлөөлөл 25 бизнесмен Амбан захирагчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан байна. Тэднийг Монголын биенесменүүдтэй холбох, Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагийн Улаанбаатарт байгуулж байгаа болон Эрхүүд, түүн дотроо тус мужийн Зам, харилцааны сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлж буйгаа Амбан захирагч Сергей Георгиевич Левченко дурдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Монголын ард түмэн Оросын бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж сурсан, чанартай гэж үздэг, тийм учраас Эрхүү мужийн хөрөнгө оруулалтын агентлагаар дамжаад ОХУ-ын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдэгт итгэж байна. Энэ жил Монгол, Оросын бизнесменүүд оролцсон “Экспо” болно, тус арга хэмжээнд аль болох олон хөрөнгө оруулагч, бизнесмен ирүүлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэдгээ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцлов хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 16
УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна. Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
-
2017 оны 2 сарын 16
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Эрхүү мужийн Амбан захирагч Ерощенко Сергей Владимирович тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 2 сарын 16
Ш.Раднаасэд: ”Эрдэнэт”-ийн шалгалтын дүн Цагаан сарын өмнө гарна
-
2017 оны 2 сарын 16
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хоёрдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгаас Баян-Өлгийд ирэв. Замдаа Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2-р багийн малчин Х.Есенкелдийнд зочлов. Х.Есенкелдийнх хэдэн үеэрээ Толбо нуурын эргэн тойрон нутагласаар өдийг хүргэсэн, малч удмын хүн аж. Эднийх аймаг, сумандаа шилдэгт тооцогддог малчдын нэг. Хонь, ямаа голлосон 1000 гаруй малтай, хоёр хүүхэд нь удмаа дагаж малчин болсон байна. Эдний гал голомтод Монголын Төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, Н.Багабанди нар зочлон ирж байсан бөгөөд төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ын дарга М.Энхболд айлчлан ирсэнд бэлгэшээн баярлаж байгаагаа гэрийн эзэн хэлж байв.
-
2017 оны 2 сарын 16
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган өнгөрсөн баасан гарагт завсарласан. Чуулган завсарласантай холбоогоор байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа.
-
2017 оны 2 сарын 15
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагаас эхэлнэ. Энэ өдрийн хуралдаанаар өвөлжилтийн талаар авах арга хэмжээг хэлэлцэж, санхүүжилтийг шийдэх юм байна.
Хэлэлцэх асуудал
Засгийн газрын гишүүн
1. Хөрөнгө гаргах тухай
У.ХҮРЭЛСҮХ
2. Хөрөнгө гаргах тухай* (өвс тэжээл)
У.ХҮРЭЛСҮХ
3. Журам батлах тухай
Ц.МӨНХ-ОРГИЛ
4. Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай*
П.ГАНХҮҮ
5. Бусад асуудал*
Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
6. Хүн амын амьжиргааны 2017 оны доод хэмжээг тогтоосон талаарх танилцуулга
Ж.МӨНХБАТ
7. Гадаад харилцааны сайдын НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцсон талаар
Ц.МӨНХ-ОРГИЛ
8. Гадаад харилцааны сайдын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулганд оролцох талаар
Ц.МӨНХ-ОРГИЛ
9. Монгол Улсын Ерөнхийлөгч Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон дүнгийн талаар
Ц.МӨНХ-ОРГИЛ
-
2017 оны 2 сарын 15
УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Ц.Гарамжав, Я.Содбаатар, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нарын гишүүд нэгдэн Хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулжээ.
-
2017 оны 2 сарын 15
Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил ОХУ-д айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын үеэр Ц.Мөнх-Оргил сайд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшдэг байсан “Ростех” төрийн өмчит корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезовтой уулзах хүсэлт гаргасан боловч хүлээн авахаас татгалзжээ. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг арилжсантай холбоотой тайлбар бичиг ирүүлж байсан билээ. Харин өнөөдөр Гадаад хэргийн сайдтай уулзахаас татгалзсан нь УИХ-аас гаргасан олон улсын гэрээ хэлцэлийг хүчингүй болгож, өмчийг шууд булаасан шийдвэрт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн хэрэг болов. Ийнхүү Монгол Улсын нэр хүнд гадаад ертөнцөд унаж, хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсгэж байгааг С.В.Чемезов өөрийн биеэр санууллаа.
Э.Бат
-
2017 оны 2 сарын 14
УИХ-ын дарга М.Энхболд энэ өдрүүдэд баруун аймгуудад ажиллаж байгаа.
-
2017 оны 2 сарын 14
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа.