-
2017 оны 2 сарын 14
УИХ дахь МАН-ын бүлэг намрын ээлжит чуулганы үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд УИХ дахь МАН-ын бүлэг 36 удаа хуралдаж, давхардсан тоогоор 79 асуудал хэлэлцэн зохих шийдвэр гаргажээ. Бүлгийн хурлаас хууль, тогтоолын төсөл дээр ажиллах 12 ажлын хэсэг байгуулж гишүүд жигд оролцоотой ажилласан бөгөөд дангаараа болон УИХ-ын бусад гишүүнтэй хамтарч давхардсан тоогоор 19 хуулийн төсөл санаачлан боловсруулж өргөн барьснаас батлагдсан дөрөв, хэлэлцүүлгийн шатанд 15 төсөл байгаа аж.
-
2017 оны 2 сарын 14
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд мэдээллийн эхэнд тус байнгын хороо УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 17 удаа хуралдаж, давхардсан тоогоор 55 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн хуралдаанаар хуулийн төсөл 33, Улсын Их Хурлын тогтоолын төсөл 12, Байнгын хорооны тогтоол 8, Үндсэн хуулийн цэцийн 1 дүгнэлт, харьяа байгууллагын 2 тайлан, Байнгын хорооны 28 санал дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 3 тайлбар, нэг төслийн эцсийн хэлэлцүүлгийн танилцуулгыг гаргасан. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 35 албан бичиг, 5 өргөдөл ирүүлснийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариу өгсөн талаар танилцуулав.
-
2017 оны 2 сарын 14
Ч.Хүрэлбаатар: Шаардлагатай бол УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулна
-
2017 оны 2 сарын 14
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос мордож, Завхан аймагт ирлээ. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхныг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа зэрэг аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтаж авлаа.
-
2017 оны 2 сарын 14
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Индонези Улс болон Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Элчин сайдын яам, Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хотод суугаа Консулын газрыг 2017 оны эхний хагаст багтаан түр буюу улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжиртал хааж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргав.
-
2017 оны 2 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
-
2017 оны 2 сарын 13
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй
-
2017 оны 2 сарын 13
Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ.
-
2017 оны 2 сарын 13
УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр /2017.02.13/ Улаанбаатар хотоос мордлоо.
Гурван өдөр үргэлжлэх томилолтынхоо эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Завхан аймагт ажиллах бөгөөд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн тэрээр Увс аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Дараа нь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэх аж. Монгол Улсын Их Хурлын даргын томилолт Ховд аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбайд хүндэтгэл үзүүлэн угтсаны дараа аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм байна.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Баян-Өлгий аймгийн Толбо суманд хүрэлцэн очиж, малчид хөдөлмөрчидтэй уулзана. Үүний дараа аймгийн төв Өлгий суманд ажиллан, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр баян-өлгийчүүдтэй уулзаж, 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлнэ.
Монгол Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд болон албаны бусад хүмүүс ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2017 оны 2 сарын 13
Ардчилсан намын VII их хурлаар намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталсан. Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болгов.
-
2017 оны 2 сарын 12
Ардчилсан намын VII Их хурал өндөрлөлөө. 180 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болсон 2700 гаруй төлөөлөгч “Улаанбаатар палас”-т чуулж, шинэхэн намын даргаа батламжилж, намын дүрмийн төслийг хэлэлцэж баталлаа.
-
2017 оны 2 сарын 12
АН-ын VII Их хурал Улаанбаатар паласт үргэлжилж байна. Хурлаар нийт гишүүдийн хэлэлцэн, боловсруулсан дүрмийн төслийг хэлэлцэж байна. Түүнчлэн өнөөдрийн хурлын бас нэг гол сэдэв нь АН-ын Ерөнхий нарийн бичгийг сонгох асуудал байх нь.
-
2017 оны 2 сарын 12
Ардчилсан намынхан өнөөдөр VII их хурлаа хийж байна. Тус намын 180 гаруй мянган гишүүдийн төлөөлөл болох 2700 төлөөлөгчид өнгөрсөн сард орон даяар явагдсан намын даргын сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнийг батламжилсан бөгөөд үдээс хойшх хуралдаанаараа Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх юм.
-
2017 оны 2 сарын 12
Ардчилсан намын Их хуралд оролцож байгаа төлөөлөгчид Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батамжиллаа.
-
2017 оны 2 сарын 11
АТГ-ын ажилтнууд энэ амралтын өдрүүдээр албан тушаалтны мэдүүлгийг хүлээн авч байна. Ни
-
2017 оны 2 сарын 11
VII Их хурлын дарга, тэргүүлэгчид
-
2017 оны 2 сарын 11
УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулган ажлын 85 өдөр чуулж, төлөвлөсөн асуудлаа амжилттай шийдвэрлэлээ. Намрын чуулганы хугацаанд 2017 оны улсын төсөв, эдийн засгийг сэргээх хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл болон зайлшгүй шаардлагатай бусад хууль тогтоомжийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж, Засгийн газар, төрийн бусад байгууллагад ажлаа саадгүй явуулах бүхий л бололцоог хангаж өглөө. Түүнчлэн хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан бөгөөд Үндсэн чиглэлд тусгаснаар УИХ 2020 он хүртэл нийт 201 хууль 12 тогтоол хэлэлцэж батлахаар байна.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын хаалтын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж, нийт гишүүдийн 80,3 хувь дэмжсэнээр төрийн мэдэлд шилжүүлэн авахаар болсон.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж дууслаа.
-
2017 оны 2 сарын 10
УИХ-ын чуулганаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг хэлэлцэж байна. Чуулган эхлэхийн өмнөх нь