-
2017 оны 8 сарын 24
Засгийн газрын хуралдаанаар “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг баталлаа. Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд
-
2017 оны 8 сарын 24
Яг одоогийн нөхцөл байдал ийм байна. Улс төрөөр хамаагүй оролдож болдоггүйн жишээг МАН-ын өнгөтөөр харууллаа. Тус намыхан уг нь УИХ-д үнэмлэхгүй олонх буюу 65 суудалтай. Иим суудалтай нам эрх мэдлээ бүрэн хэрэгжүүлж, өөрийн бодлогоо боловсруулж, өөрсдийн санаачилсан хуулиа “инээж” байгаад л баталчихна.
-
2017 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайналко” компанийн дэд ерөнхийлөгч Лу Дунлян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
-
2017 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин,
-
2017 оны 8 сарын 23
Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй сэтгүүлчид уулзаж, цаг үеийн асуудалд хариулт авчээ.
-
2017 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Саудын Арабын Вант Улсын Эрхэм дээд хунтайж Абдула бин Абдулрахман бин Абдулазиз Аль-Сауд өчигдөр бараалхав.
-
2017 оны 8 сарын 23
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал гаргаад байгаа билээ. Тэдгээр гишүүдийн нэг нь Ц.Гарамжав. Тэрбээр энэ асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
-
2017 оны 8 сарын 23
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулсан билээ. МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар талаарх мэдээлэл байсан ч Засгийн газрыг огцруулах бичигт УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан гэдгийг дөнгөж сая Т.Аюурсайхан мэдэгдлээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүд албан ёсоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах санал тавьж байна. Ж.Эрдэнэбат Анх томилогдсон цагаасаа хэд хэдэн хууль зөрчсөн. Үйл ажиллагаа нь Монгол Улсын нийт ард түмний эрх ашигт нийцээгүй. Цөөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалсан. Алдаа, эргэж буцсан шийдвэрүүд их гаргасан. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар монголын ард түмэн Засгийн газрын үйл ажиллагаанд дүнгээ тавьсан. Тиймээс бид огцруулах санал гаргаж албан ёсоор тавьж байна. Одоогоор УИХ-ын дарга М. Энхболд байхгүй байна. Тиймээс бид УИх-ын дэд дарга Я.Санжмятавд саналаа өгнө. УИХ-ын 30 гишүүн гарын үсгээ зурсан. Мөн нэлээд олон гишүүн бидний байр суурийг дэмжиж байгаа” гэлээ.
-
2017 оны 8 сарын 23
МАН-ын бүлгийн 65 гишүүний 33 нь энэ үйл явцыг дэмжиж байгаа талаар талаарх мэдээлэл байсан ч Засгийн газрыг огцруулах бичигт
-
2017 оны 8 сарын 23
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн одоогийн Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцрох ёстой гэж үзэж гарын үсэг цуглуулсан билээ. МАН-ын бүлгийн 65 гишүүний
-
2017 оны 8 сарын 23
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд Игорь Владимирович Моргуловыг хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд, манай улсад энэ жил зуншлага тааруу, ихэнх нутагт гантай байгаагаас ургац алдах эрсдэлтэй байна. Иймд ОХУ-аас өвс, тэжээл худалдан авахаар ярилцаж тохирч байгаа.
-
2017 оны 8 сарын 23
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: Засгийн газар муу ажиллаж байна гээд Т.Аюурсайхан гишүүний бланк дээр 20 орчим гишүүн гарын үсэг зурсан гэж сонссон. Гишүүд гарын үсэг зурах нь тэдний эрх. Гэсэн ч энэ хүмүүсээс ард түмэн “Та нар улс төрийн тогтвортой байдлыг хадгална гэсэн. Хадгалж чадаж байна уу” гэж асууна. Хоёрдугаарт, засаг төр үнэхээр муу ажиллаж байна. Үнэхээр ажил албан тушаалын төлөө яваагүй гэж байгаа бол “Бид Засгийн газрын бүтцэд орж ажиллахгүй” гэж өөрсдөө хэлэх байх. Манай залуус шударга ёсны тухай их ярьж байна. Бид сонгуульд өрсөлдөж явахдаа Хөгжлийн банкны хулгай луйврын тухай, төмөр замын 250 сая ам.долларын тухай, одоогийн Ерөнхийлөгчийн туслах зөвлөх байгаад гэмт хэрэгт холбогдоод оргон зайлсан хүмүүсийн тухай, мөн энэ хүний 30-40 лиценз болоод оффшор дансны тухай нийгэмд хангалттай ярьсан. Одоо энэ бүхэн яасан бэ. Энэ худал хуурмаг байсан бид л 60 тэрбумын хэрэгтэнгүүд гарцаагүй мөн гэж өөрөө өөрсдийгөө хуулийнхнаас урьдаж илчилсэн пялдагууд болж байгаа нь инээдтэй байгаа биз дээ.
Одоогийн Ерөнхийлөгчийн болоод өмнөх Засгийн газрын үеийн хууль бус үйлдлийн тухай айгаад ч юм уу зулгуйдаад ч юм уу ярьдаггүй юм аа гэхэд албан тушаалын төлөө төрөөрөө бүү оролд гэж хүсмээр байна. Гарын үсэг зурсан хүмүүсийн ард ямар нэгэн эрх ашиг байхгүй гэх баталгаа байна уу. Гадаад орчинд бид улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадахгүй бол манай эдийн засаг 5.3 хувийн өсөлттэй байгаа ч маш эмзэг байгаа гэдгийг мартаж болохгүй. ОУВС-д улс төрийн тогтвортой байдлаа хадгалж чадна гээд амалчихсан ийм эмзэг эдийн засагтай энэ үед дэндүү хариуцлагагүй зүйл болж байна даа. Засгийн газрын зарим нэг гишүүнд хариуцлага тооцож болно. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Түрүүчээс нь хариуцлага тооцоод явж байгаа.
Улс төрийн тогтвортой байдал ард түмний амьдралын баталгаа юм. Манай намд 65 суудал өгч ард түмэн амьдралынхаа баталгааг даатгаад өгч байхад бидний байж байгаа царай иймэрхүү байвал ямар нөхцөл үүсэх вэ гэдгийг би мэдэж байна. Гашуун ч гэсэн бид АН-ын алдааг давтаж болохгүй. Сургамж авах ёстой.
-
2017 оны 8 сарын 23
УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснээс болж намыхан нь хагаралд хүрээд буй. Энэ нь эхэндээ зөвхөн удирдлагын хэмжээнд байсан ч “60 тэрбум”-ын хэргээс болж, нийслэлийн МАН-даа хүртэл халдаж, У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасан хэрэг гал дээр тос нэмж, Засгийн газраа хүртэл унагах дээрээ тулаад байгаа.
-
2017 оны 8 сарын 23
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Энэ өдрийн хуралдаанаар соёлын өвийг тойрсон асуудлуудыг хэлэлцэн, шийдвэр гаргах юм байна.
-
2017 оны 8 сарын 23
МАН-ын Бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд
-
2017 оны 8 сарын 22
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж жил бүрийн есдүгээр сарын 1-ний өдөр Ерөнхий боловсролын сургуулийн эхний хичээлийг заадаг уламжлал тогтоосон билээ.
-
2017 оны 8 сарын 22
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын монголын хэсгийн дарга Ц.Мөнх-Оргил 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ЗГХК-ын оросын хэсгийн дарга, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донскойтой тус яамны байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцов.
-
2017 оны 8 сарын 22
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, бодит мэдээлэл хүргэх зорилгоор, Монгол Улсад байнга оршин суугаа дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтад Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат, Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жеймс Андерсон, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүд болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын элчин сайдын яамд, төлөөлөл нар оролцлоо.
ЗГХЭГ-ын дарга, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн дарга Ж.Мөнхбат “Засгийн газар эдийн засгаа сэргээх, төрөлжүүлэх, макро эдийн засгийн тогтвортой орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тодорхой бодлогын арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсээр байна. 2012-2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн алдагдал, гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь огцом өсөж, хөрөнгө оруулалт эрс багасаж, төгрөгийн ханш түүхэндээ байгаагүйгээр хурдтай унаж, зээлжих зэрэглэл буурснаар макро эдийн засагт тогтворгүй байдал үүссэн юм. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх явдал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг болж ирсэн. Өнөөдрийн уулзалтаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр олон арга хэмжээ авахаар төлөвлөн ажиллаж байна. Эдийн засгийн уналтыг цаг алдалгүй зогсоох, тогтвортой өсөлтийг бий болгох, төсвийн тэнцвэртэй байдлыг хангах, алдагдлыг бууруулах, өрийн дарамтаас гарахын тулд бид “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг боловсруулан Улсын Их Хурлаар батлуулсан. Мөн ОУВС, бусад түншүүдтэйгээ хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Засгийн газар, Монголбанкны зүгээс макро эдийн засгийн зөв зохистой бодлогыг хэрэгжүүлснээр 4 жил гаруй үргэлжилсэн эдийн засгийн уналт, сааралт тогтворжиж, 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрээд байна. Эдийн засгийн зөв, тууштай бодлогын үр дүнд гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх хандлагатай болж, эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг даган иргэдийн орлого өсөж, олон тооны аж ахуйн нэгжүүд ашигтай ажиллаж эхэллээ.
Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах чиглэлээр Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс гаргаж буй шийдвэр, Засгийн газраас явуулж үйл ажиллагаа нь олон улсын зах зээлд Монгол Улсын нэр хүндийг сэргээх, хөрөнгө оруулагчдад эерэг дохио өгч байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Хөрөнгө оруулагчдыг дэмжих чухал арга хэрэгсэл болохын хувьд цаашид журмын төслөө илүү амьдралд нийцүүлж, сайжруулахын тулд хөрөнгө оруулагчид болон худалдаа, бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн холбогдох байгууллагуудаас санал авах ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдынхаа санал, хүсэлтийг сонсох, нягт хамтын ажиллагааг өрнүүлэхийн тулд Монгол Улсад байнга суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газруудтай хамтран албан бус уулзалт, яриа, хэлэлцүүлгийг удаа дараа зохион байгуулж байна.
Цаашид хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, төсвийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, чадавхыг нь нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллах болно” гэв.
Өнөөдрийн уулзалтын дараа Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа АНУ-ын Элчин сайдын яам болон БНХАУ-ын Элчин сайдын яамд өөрийн улсынхаа хөрөнгө оруулагчдын уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 8 сарын 22
Энэ долоо хоногийн эхээр Шадар сайд У.Хүрэлсүх өөрийн хүсэлтээ албан тушаалаа өгсөн. Түүний ийм алхам хийх шалтгаан нь тагнаж, чагнасан гэх хэрэг бөгөөд “албан тушаалаа өгч байгаад үзэлцье” хэмээн ам гарсан юм.
-
2017 оны 8 сарын 22
УИХ дахь МАН-ын бүлгийн зарим гишүүн Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураад байгаа билээ. Өнгөрсөн