-
2017 оны 2 сарын 23
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дөнгөж сая АТГ-т байцаалтаа өгч дууслаа. Байцаалтыг АТГ-ын ахлах комиссар Д.Золжаргал авчээ.
-
2017 оны 2 сарын 23
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-т мэдүүлэг өгөхөөр ирсэн талаар бид өмнө мэдээлсэн.
-
2017 оны 2 сарын 23
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан,
-
2017 оны 2 сарын 23
Улсын баяр наадмыг зохион байгуулах комиссоос өргөн мэдүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХYII жарны улаагчин гал тахиа жилийн босгон дээр зарлиг гаргаж олон жил хурдан морины уяа сойлго тааруулж улсын хэмжээний наадмуудаас түрүү, айраг авсан нэр бүхий уяачдад улсын цол хүртээлээ. Уяачдын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн ордонд гардуулан өгөв.
Монгол Улсын Тод манлай уяач цолоор Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул О.Батбилэг, Ховд аймгийн Дарви сумын уугуул Т.Батцоож, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын уугуул Т.Гантөмөр, Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул С.Лувсанбалдан, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул Б.Отгоннасан нарыг,
Монгол Улсын Манлай уяач цолоор Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул Б.Бадраа, Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Л.Батмөнх, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Галбадрах, Говь-Алтай аймгийн Алтай сумын уугуул Ц.Гантөмөр, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Т.Ихбаяр, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатар нарыг,
Монгол Улсын Алдарт уяач цолоор Улаанбаатар хотын Баянгол дүүргийн уугуул Б.Баасанбазар, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул О.Батболд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Г.Баярцогт, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн уугуул Г.Буянтогтох, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Н.Зоригт, Дундговь аймгийн Хулд сумын уугуул Б.Лхагва-Очир, Дундговь аймгийн Хулд сумын уугуул С.Мөнхбат, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Б.Сүхбаатар, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэн, Увс аймгийн Тэс сумын уугуул Ю.Төгсжаргал, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул С.Хэрлэн нарыг тус тус шагнав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяачдад цол гардуулсны дараа хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Дээд ивээлээ хайрласан бичин жил улирч, буян хишгээ дэлгэх улаагчин тахиа жил айлчлан ирж байгаа энэ өлзийт сайн цаг дор нүүдлийн соёл иргэшлийн амин чухал дархлаа-адууны соёлыг өвлөн уламжилж, хадгалан хамгаалж, баяжуулан хөгжүүлж яваа хүндэт уяачид та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.
Монголчуудын сүлд хийморь, бэлгэдэл молор эрдэнэ цагийн цаг, үеийн үед монгол хүнтэй хамт явж ирсэн. Тиймээс ч бид монгол хүнийг морин эрдэнэтэй нь цуг төрийн сүлдэндээ мөнхөлсөн. Монголчуудын баатарлаг түүх, бахархам амжилт адуутай холбоотой байдаг. Мориндоо мордсон монгол хүн түүхийг бүтээж, алдар суугаа мандуулдаг жамтай.
Гурван цагийн хэлхээнд үл алдрах их түүхийн алтан цулбуурыг морь уях эрдмээрээ өвлөж, монгол бахархлаа дархлан яваа хүмүүс бол манай уяачид, малчин түмэн юм.Түмний наадамд өргөсөн хүлгийн тань шандас, зон олноо цэнгүүлсэн золбоо хийморь, хүч хөдөлмөрийг тань үнэлж улсын цол хүртээлээ. Ажнай хүлгийг тань унаж хурдлуулсан хүүхдүүд, гэр бүлийнхэнд тань баяр хүргэе. Адууны соёлыг алдаршуулан дэлгэрүүлж Монгол түмнээ олон жил баярлуулж явахыг чин сэтгэлээсээ хүсч байна.
Хүүхдийн гийнгоо цээл, хүлгийн давхил төгөлдөр, уяачдын эрдэм төгс байг ээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй” гэлээ.
-
2017 оны 2 сарын 23
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулах хүсэлт илэрхийлж, АТГ-т мэдээлэл хүргүүлжээ.
-
2017 оны 2 сарын 23
Засгийн газрын ээлжит бус хуралдаан түр завсарлалаа. Хуралдаанаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм.
-
2017 оны 2 сарын 23
Эрдэнэт үйлдвэрийн 49%.УИХ-ын шийдвэрийн тухай асуулт, тодруулах хүсэлт ирсээр.Тоймлож хариулав.
-
2017 оны 2 сарын 23
УИХ-ын ээлжит бус чуулган гуравдугаар сарын 6-нд хуралдахаар товлогджээ.
-
2017 оны 2 сарын 23
Засгийн газар өнөөдөр ээлжит бус хуралдаан зарлажээ. Одоогоор ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа ч төсвийн тодотголыг хэлэлцэж магадгүй гэсэн таамаг байна.
-
2017 оны 2 сарын 23
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хий хоосон бархирахаас хэтрэхгүй болжээ. 2016 оны сонгуульд МАН олонх болж, Ардчилсан нам арай гэж бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Тэд Намрын чуулган завсарлах хүртэл сөрөг хүчний үүргийг төдийлөн сайн гүйцэтгэж дөнгөсөнгүй. Үүнд олон шалтгаан бий. МАН-ынхан аливаа асуудалд хэт олонхоороо түрэмгийлж, АН-ынханг үл тоомсорлож буй. Мөн Ардчилсан намаас УИХ-д суудал авсан эрхмүүд нь хэт фракцилж, тус тусын амбикцийг хөөсөн нь энэ бүхний гол буруутан болж байна гэж дүгнэх хүн олон байна.
-
2017 оны 2 сарын 23
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10.00 цагт байцаалт өгөхөөр тохирчээ.
-
2017 оны 2 сарын 22
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооны үйл ажиллагаа нь улс орны эдийн засагт бий болсон хүндрэл бэрхшээлийг богино хугацаанд хохирол багатайгаар даван туулах зорилтын хүрээнд эдийн засгийг сэргээхэд чиглэсэн хөтөлбөр, зарим хууль тогтоомжийг хэлэлцэн батлуулах, төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг тус тус тодорхойлох, 2017 оны төсвийн тухай хуулийн төсөл болон олон улсын зарим гэрээ, хэлэлцээрийн төслийн талаар Байнгын хорооны санал дүгнэлт гаргаж, хэлэлцүүлэх, яам, газруудын тайлан, мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өгөх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллуулах зэрэгт чиглэсэн болохыг Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва мэдээллийн эхэнд танилцууллаа.
2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байнгын хороо 32 удаа, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо 1 удаа, ажлын хэсгүүд 10 гаруй удаа тус тус хуралдсан байна. Давхардсан тоогоор 60 орчим асуудал хэлэлцэж, тэдгээр асуудлаар нийтдээ 32 санал дүгнэлт, танилцуулга бэлтгэн гаргаж, Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлсний зэрэгцээ хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр 10-аад Ажлын хэсэг байгуулан ажилуулжээ.
Ээлжит чуулганы хугацаанд нийт 4 хууль, 13 тогтоолыг эцэслэн батлуулж, Олон улсын 4 гэрээ, хэлэлцээрийн төслүүдийг зөвшилцсөн аж.
Улс орны эдийн засагт бий болсон хүндрэлийг даван туулж, эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг хэлэлцэн баталж, энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 2017 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх болон мөнгөний бодлогын талаар төрөөс баримтлах үндсэн чиглэлүүдийг тус тус тодорхойлсон нь намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан томоохон арга хэмжээний нэг байсныг Байнгын хорооны дарга онцолсон юм.
Тайлант хугацаанд тус Байнгын хороо хяналт, шалгалтын чиглэлээр үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд анхаарч ажилласан талаарх мэдээллийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва танилцуулав.
Байнгын хорооноос эрхлэх асуудлынхаа хүрээнд хамрагддаг яам, газруудаас гарган ирүүлж байх тайлан, мэдээ, мэдээллийн нэгдсэн хуваарийг батлан хүргүүлж, уг хуваарийн дагуу яам, газруудаас холбогдох тайлан мэдээллээ тогтмол хугацаанд авдаг болжээ. Ээлжит чуулганы хугацаанд Байнгын хорооны хуралдаанаар холбогдох яам, газруудын мэдээллийг сонсох нэгдсэн хуваарь гарган урьдчилан хүргүүлж, уг хуваарийн дагуу нийт 13 удаагийн мэдээллийг 20 гаруй төрлийн сэдвээр сонсох ажлыг зохион байгуулж, мэдээлэл сонссонтой холбогдуулан Байнгын хорооноос 10 гаруй удаагийн тогтоол, протоколоор Засгийн газар болон яам, газруудад үүрэг чиглэл өгсөн байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд зарим Ажлын хэсэг ажиллаж, Монголбанкинд ажиллахаас гадна Байнгын хорооноос зарим томоохон уул уурхайн болон дэд бүтцийн чиглэлийн аж ахуй нэгжүүдийн ажиллагаатай танилцахаар төлөвлөөд байгаа гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилт, барилгын салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонссон болохыг мөн сэтгүүлчдэд танилцуулаад, тодорхой мэдээллийг хийлээ.
Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 2 сарын 22
Хууль зүйн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийн гишүүд Монголбанкнаас 360 тэрбум, Хөгжлийн банкнаас 130 тэрбум төгрөгийн зээлээр Эрдэнэтийг худалдан авсан гэж мэдэгдсэн. Харин энэ тухай байнгын хорооны хуралд ХХБ /Худалдаа Хөгжлийн Банк/-ны гүйцэтгэх захирал О.Орхон тайлбарлахдаа, “Өнөөдрийн байдлаар ХХБ нь Хөгжлийн банкинд ямар ч өглөг тооцоо байхгүй. Харин ХХБ-д Монгол Улсын Засгийн газар 1,1 триллион төгрөгийн, Монголбанк 613 сая ам.долларын өглөгтэй” гэсэн баримт дэлгэсэн юм.
ХХБ төрөөс авлагатай байхад улстөрчид худал мэдээлэл тарааж, олон нийтийн тархийг угаах ямар шалтгаан байв. ОХУ-ын эзэмшилд байхад нь аливаа асуудалд толгой бөхийлгөн, харц доогуур хүлээн зөвшөөрч, царайчилж ирсэн улстөрчид Монголдоо аваад ирсэн залуусыг парламентын танхимдаа загнаж зандарч, занаж байгаад булаан авсны учир юу байв.
Улстөрийн карьер нь дуусч буй төрөө зайдлаад сурчихсан хуучин түшээд үлдсэн цөөхөн жилдээ саалийн үнээгээ ямар ч хяналтгүй ахиухан саахын тулд бүлэглэн гаргасан шийдвэр гэж хэлэхэд хатуудахгүй. Удахгүй тэдний шахааны баримтууд дэлгэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Э.Бат
-
2017 оны 2 сарын 22
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газар, БСШУСЯ, Монгол судлалын үндэсний зөвлөлийн дэмжлэгээр МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхимээс 2016 онд ”Монголын эртний түүх” (таван боть) төслийг хэрэгжүүллээ.
-
2017 оны 2 сарын 22
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна гэв
-
2017 оны 2 сарын 22
УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2017 оны 2 сарын 22
Буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдийн дотоодын гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн, стандартын шаардлага хангасан нэгдүгээр ангиллын хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 55 мянган төгрөг байхаар тогтлоо. 2-4 дүгээр ангилалынх бол урамшуулал 50 мянган төгрөг байх юм.
-
2017 оны 2 сарын 22
Ц.Мөнх-Оргил: С.Лавров сайд “Эрдэнэт”-ийн асуудлыг надаас тодруулсан
-
2017 оны 2 сарын 22
Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан амжилтын нууцыг нь судлаачид тайлжээ. Түүний ялалтыэ нууц нь “би” гэдэг үгийг ашиглаж буй байдал болон сонгогчидтой шууд харьцах чадвар ажэ
-
2017 оны 2 сарын 22
Засгийн газар ОУВС-тай хэлэлцээр хийж, “Extended fund facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа.