-
2017 оны 3 сарын 15
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий Ажлын хэсэг чуулганы завсарлагааны хугацаанд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр /2017.03.15/ хуралдав. Тус Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Ж.Ганбаатар, Н.Учрал, Л.Мөнхбаатар, Д.Цогтбаатар болон холбогдох бусад албан тушаалтнууд ажиллаж байгаа юм.
Ажлын хэсэг өнөөдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төсөлтэй холбогдуулж Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийг 27 чиглэл, төрлөөр шалган шийдвэрлэж, хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулж ажиллах холбогдох байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнуудыг байлцуулж, зөрчлийг шалган шийдвэрлэх харьяалал, зөрчилд оногдуулж байгаа шийтгэлийн төрөл, хэмжээ зэрэг асуудлаар санал солилцлоо.
-
2017 оны 3 сарын 15
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан сургалт эхэллээ.
-
2017 оны 3 сарын 15
“Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо
-
2017 оны 3 сарын 15
Ардчилсан нам VI, VII их хурлаас баталсан дүрмээ Дээд шүүхэд дөнгөж сая бүртгүүлжээ.
-
2017 оны 3 сарын 15
Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ивээлийн хүн гэгдэж ирсэн УИХ-ын гишүүн асан Д.Загджав М.Энхболдынх болсон бололтой. Учир нь тэрбээр өнөөдөр Уул уурхай дэд сайд болох гэж байна.
-
2017 оны 3 сарын 15
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар есөн асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 3 сарын 14
Улсын Их Хурлын 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаархи танилцуулга, инфографикийг цувралаар хүргэж байна.
-
2017 оны 3 сарын 14
Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш 15:00 цагт Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар есөн асуудал хэлэлцэж, гурван танилцуулгыг сонсохоор товложээ.
-
2017 оны 3 сарын 14
УИХ, нийслэлийн сонгуулийн будилаан Баянзүрх дүүрэгт өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа.
-
2017 оны 3 сарын 14
Нийслэлийн намын даргын өрсөлдөөнд УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нэр дэвшихээр болжээ.
-
2017 оны 3 сарын 14
Монгол Улсаас Йорданы Хашимитын Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баярмөнх тус улсын Хаан Эрхэм дээд Абдулла II Ибн Аль-Хусейнд 2017 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
-
2017 оны 3 сарын 13
Ардчилсан намын гишүүний шинэчилсэн бүртгэл, татвар төлөлтийн хугацааг сунгах тухай АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан тушаал гаргасан байна.
-
2017 оны 3 сарын 13
Ц.Оюунгэрэл: АН-д МАН-ын 60 тэрбумын өвчин халдварлах гээд байна
-
2017 оны 3 сарын 13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 2017 оны зургадугаар сарын 26-нд явагдана.
-
2017 оны 3 сарын 13
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийж, намын дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлэх болсноо дуулгалаа.
-
2017 оны 3 сарын 13
АРДЛАГА
АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА С. ЭРДЭНЭ ТАНАА
Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг ноцтой зөрчиж байна. Үүнд:
Дотоод Сонгуулийн Хороо нь 04 тоот тогтоолоороо намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоосон нь Үндсэн дүрмийн 5.22.5-д заасан Дотоод сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамааралгүй байна.
Дотоод Сонгуулийн Хорооны дээрх тогтоол нь 8.3.1-ээр “Намын гишүүний татвар, сонгуульт гишүүний хураамжийн доод хэмжээг Үндэсний Бодлогын Хорооноос тогтооно. Нийслэл, аймаг, дүүргийн намын хороо сонгуульт гишүүний хураамжийн хэмжээг нэмэгдүүлж болох бөгөөд тогтоосон доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна” гэж Үндсэн дүрмээр Үндэсний бодлогын хороонд олгогдсон бүрэн эрхэд бүдүүлгээр халдсан, улмаар дүрмийн бус тогтоол байна.
Намын шат шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчид бүртгүүлээгүй, нэр дэвшигчдийн тоо тодорхой болоогүй байхад дээрх тогтоолын 2 дугаар хавсралтаар намын бүх шатны сонгуульт албан тушаалд нэр дэвшигчийн сонгуулийн хураамж буюу сонгуулийг зохион байгуулах зардлыг тогтоосон нь Үндсэн дүрмийн 8.4.1-д “Намын дотоод болон төрийн сонгуультай холбогдон гарах зардлыг өөрөөр шийдвэрлээгүй бол нэр дэвшигчид тэнцүү хэмжээгээр хариуцна.” гэсэн заалтыг зөрчиж гишүүдийн сонгогдох эрхийг мөнгөөр боомилж, ямарч тооцоо үндэслэлгүй, асар их хэмжээний мөнгөн төлбөр тавьж нэр дэвшигчдийн бүрэн эрхэд халдсан байна.
Дотоод сонгуулийн хороо нь “Дотоод сонгуулийн хорооны дүрэм”, “Намын бүх шатны байгууллага, удирдах бүрэлдэхүүнийг сонгох сонгуулийн дүрэм”-ийг баталсан нь Үндсэн дүрмийн 5.13.12.27-д “Үндэсний бодлогын хороо нь намын Үндсэн дүрэмд нийцүүлэн 5.13.12.27.9 АН-ын ДоСХ-ны тухай; 13.12.27.10 Гишүүний намын сонгуульт албанд нэр дэвших, сонгох, сонгогдох, томилогдох үйл ажиллагааны тухай дүрмүүдийг баталж, мөрдүүлнэ гэсэн заалтыг ноцтой зөрчиж байна.
Энэ бүхнээс үзэхэд Дотоод Сонгуулийн Хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол, “Дотоод сонгуулийн хорооны дүрэм” зэрэг нь бүхэлдээ намын Үндсэн дүрмийг зөрчсөн, өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж баталсан дүрмийн бус акт гэж үзэж байна.
Шинээр эмхлэгдэн байгуулагдсан намын удирдлага, Дотоод сонгуулийн хороо Намын YI, YII Их хурлаас дэвшүүлсэн намын шинэчлэлийн бодлогыг гажуудуулж, гишүүдийн сонгох сонгогдох эрхийг боогдуулсан, АН-ын гишүүдийг бүх шатанд мөнгөөр боомилохыг санаархсан, нээлттэй нам болох шинэчлэлийн гол зорилтыг умартсан хариуцлагагүй шийдвэрийг гаргасанд бид туйлын харамсаж байна.
Дүрмийн бус, эрх зүйн чадамжгүй дээрх тогтоол шийдвэрээр хүч түрэмгийлэн дотоод сонгуулийг явуулах гэж оролдох нь АН-ыг хагалан бутаргах, цаашлаад Монголын ардчилалд асар их хохирол авчрах хорт ажиллагаа гэж бид үзэж байна. Тиймээс бид АН-ын эв нэгдлийг эрхэмлэн, Монгол Улсад ардчилалыг бэхжүүлэх манлайллаа ухамсарлан Үндсэн дүрэм зөрчсөн дүрэм журмаар сонгууль явуулахыг тууштай эсэргүүцэж байна. Намаа дотоод ардчилалтай, гишүүддээ нээлттэй, тэгш оролцоотой, бодлогын нам болгож шинэчлэхийг зорьж байгаа намын анхан шатны байгууллагууд, жирийн гишүүүд, Их хурлын төлөөлөгчид улс орны өнцөг булан бүрт энэхүү бусармаг шийдвэрт эгдүүцэн эсэргүүлцэж байна.
Энэхүү эрх зүйн олон зөрчилтэй тогтоолоор дотоод сонгууль явуулбал намын бүх шатны бүтцийн байгууллага, тэдгээрийн удирдлага, цаашдын бүх шийдвэр эрх зүйн чадамжгүй болох ноцтой үр дагавар бодитой байх тул эдгээр зөрчлүүдийг бүрэн арилгаж Үндсэн дүрэмд бүрнээ нийцсэн дотоод сонгууль явуулахыг бид танаас хатуу ШААРДАЖ БАЙНА.
Хэрэв бидний энэхүү шаардлагыг хүлээн авахгүй бол Ардчилсан намын гишүүд бид хууль бус сонгуулийн эсрэг гишүүдийнхээ өргөн оролцоо дэмжлэгтэйгаар Үндсэн дүрмээ мөрдүүлэх, намаа нээлттэй, тэгш оролцоотой, хууль, шударга ёсыг дээдлэгч, мөнгөний бус, бодлогын нам болгон шинэчлэхийн төлөө дараа дараагийн алхмуудыг тууштай хийх болно.
АРДЧИЛСАН НАМЫН ГИШҮҮД
-
2017 оны 3 сарын 12
Оффшорт данстай улс төрчдийг шалгуулах “Ард Түмний Онц Түр Зөвлөл” өнгөрсөн сард мэдээлэл хийн
-
2017 оны 3 сарын 10
Монгол улсын иргэн Г.Ичинхорлоо нарын эмэгтэйчүүд Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа элчин сайд С.Баярыг эсэргүүцэн,
-
2017 оны 3 сарын 10
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа Москва хотын Засгийн газрын сайд, Гадаад эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга С.Е.Черёминтай түүний хүсэлтээр 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Москва хотын захиргааны байранд уулзав.
-
2017 оны 3 сарын 10
Намбарын Энхбаяр одоогоос 25 жилийн өмнө буюу 1992 оноос эхлэн дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Мөн 1996 оноос МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд МАХН-ын даргаар сонгогджээ. 2000 оны УИХ-ын сонгуульд намаа үнэмлэхүй ялалтад хүргэж, УИХ-ын 76 суудлаас 72-г нь МАХН-д авч чадсан юм. Ингээд 2000 оны долдугаар сарын 26-нд Ерөнхий сайдаар томилогдов. Дараа нь 2004-2005 онд УИХ-ын даргаар сонгогдон ажиллаж байгаад 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 65 хувийн санал авч Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.