-
2017 оны 3 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 19-25-ний хооронд Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймгуудад ажиллахаар болжээ.
-
2017 оны 3 сарын 17
Гадаадад амьдарч буй иргэдээс санал авах комиссын даргаар Д.Даваасүрэнг томилжээ
-
2017 оны 3 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНХАУ-ын “Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай тэргүүтэй төлөөлөгчдийг өөрсдийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсад айлчилсан БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцяны айлчлалын үеэр манай хоёр улс бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэр барих төслийг хамтарч хэрэгжүүлэх талаар ярилцсан, манай Засгийн газар мөн эрчим хүч, дулааны чиглэлд БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих болно гэдгээ илэрхийлэв.
Тус групп нь БНХАУ-ын Бээжин хотын дулааны болон эрчим хүчний хэрэгцээний ихэнхийг хангадаг төрийн өмчит компани бөгөөд манай улсын эрчим хүч, дулааны салбарт хөрөнгө оруулах, хамтарч ажиллах сонирхолтой буйгаа илэрхийлэв. Түүнчлэн нүүрснээс шингэн түлш боловсруулах болон агаарын бохирдлыг бууруулах төсөлд тус гурпп нэлээд туршлагатай бөгөөд технологи нь утаанаас ялгарах хорыг хамгийн бага төвшинд барьж байгаа учраас Бээжингийн утааг бууруулах төсөлд оролцож буйгаа танилцуулав.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “манай улсын агаарын бохирдлын цөм нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй. Бидэнд гэр хорооллын цахилгаан эрчим хүчний сүлжээг өргөтгөх, эх үүсвэрийн найдвартай байдлыг хангах болон дулааны шугам татах зэрэг цогц төсөл хэрэгтэй. Ийм цогц төсөл байвал хамтран ажиллах талаар судалж болох юм” гэлээ. Мөн тэрээр агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн, дээр нь танайх шиг туршлагатай компанийн төсөлд гадаад зах зээлээс санхүүгийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах боломжтойг онцлов.
“Чайна Датанг” группийн ерөнхийлөгч Чэн Жинхангтай Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэнчлэн Улаанбаатарын утааг буурлахад чиглэсэн цогц төсөл боловсруулж санал болгохоо илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 17
УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын Дарга Г.Уянга Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Авлигатай Тэмцэх Газарт хандсан билээ.
-
2017 оны 3 сарын 17
Монгол Ардын нам эрх барьсан цагаасаа төрийн байгууллагуудад халаа сэлгээ хийж, ”60 тэрбум”-ын гэгдэх томилгоогоо ёстой л амьдрал дээр хэрэгжүүлж эхлээд байгаа.
-
2017 оны 3 сарын 16
Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл анхдугаар хурлаа хийн хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, томоохон хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн явц, Монгол Улсын Засгийн газар хариуцагчаар татагдсан олон улсын арбитрын хэрэг, маргаанууд зэргийн талаар мэдээлэл сонслоо.
-
2017 оны 3 сарын 16
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралджээ.
-
2017 оны 3 сарын 16
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2017 оны 11 дэх дугаарт Төрийн болон албаны нууцын тухай хуулийг нийтэлсэн байна.
Монгол Улсын төрийн болон албаны нууцыг хамгаалах үндэсний тогтолцоо, эрх зүйн үндсийг тодорхойлж, мэдээллийг нууцлах, хамгаалахтай холбогдсон харилцааг энэхүү хуулиар зохицуулах юм.
Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлах зарчим, төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг, төрийн болон албаны нууцыг өмчлөх, гадаад улс, олон улсын байгууллагад шилжүүлэх асуудлыг хуульд хэрхэн тусгасан талаар хууль тогтоомжийн эмхэтгэлээс танилцах боломжтой.
Түүнчлэн төрийн нууцад хамааруулах мэдээлэл, мэдээллийг нууцлах, төрийн болон албаны нууцтай танилцах нөхцөл, төрийн болон албаны нууцын тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг “Төрийн мэдээлэл”-ээс авах болно.
Хууль тогтоомжийн эмхэтгэлд мөн дээрх хуулийн хамт батлагдсан Төрийн болон албаны нууцын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Архивын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгууллагын нууцын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг 23 хууль, Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг нийтэлжээ.
Төрийн болон албаны нууцын тухай хууль баталсантай холбогдуулан Төрийн нууцын тухай болон Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд заасан онц чухал-маш нууц, маш нууц, нууц зэрэглэлд хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг Төрийн болон албаны нууцын тухай хуульд нийцүүлэн нууцын зэрэглэлийг шинэчлэн тогтоохтой холбогдсон арга хэмжээг зохион байгуулах ажлыг Тагнуулын ерөнхий газарт УИХ-ын тогтоолоор даалгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 16
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан дөнгөж сая мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 16
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас өгсөн үүргийн дагуу Засгийн газрын гишүүд энэ долоо хоногт нийслэлд ажиллана. Тэд Засгийн газрын үйл ажиллагаа, шийдвэрийн хэрэгжилт болон зарим байгууллагын үйл явцтай танилцах юм.
Тухайлбал, Баянзүрх дүүрэгт Монгол Улсын Шадар сайд У. Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нар, Баянгол дүүрэгт Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр нар, Хан-Уул дүүрэгт БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ЗТХ-ийн сайд Д.Ганбат, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Сонгино-Хайрхан дүүрэгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БХБ-ын сайд Г.Мөнхбаяр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар, Багануур, Багахангай дүүрэгт Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Налайх дүүрэгт ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж нар, Сүхбаатар дүүрэгт БХБ-ын сайд Г.Мөнхбаяр, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар, Чингэлтэй дүүрэгт БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар тус тус ажиллана.
Засгийн газрын гишүүдийг нийслэлд ажиллахад хотын удирдлагууд дагалдан ажиллах юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 3 сарын 16
УИХ-ын гишүүн О.Баасанхүү яг одоо хэвлэлийн хурал хийх гэж байна. Тэрбээр Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл өгөх аж.
-
2017 оны 3 сарын 16
Улсын дээд шүүх Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн билээ.
-
2017 оны 3 сарын 16
Засгийн газрын хуралдаан 2017.03.15-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
-
2017 оны 3 сарын 16
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байгуулах тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны саналыг хэлэлцэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
-
2017 оны 3 сарын 16
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.
-
2017 оны 3 сарын 16
Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 11187.05 га-гаар, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын түүх, соёлын дурсгалт газрын хилийн заагийг 650.0 га-гаар баталлаа.
-
2017 оны 3 сарын 16
Орон нутагт ажиллах төрийн албан тушаалтнуудыг угтах, үдэх арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо
-
2017 оны 3 сарын 15
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Д.Загджавыг томиллоо
-
2017 оны 3 сарын 15
бүртгэж авахгүй бол нэгдүгээрт Үндэсний бодлогын хороо гэдэг нэр томьёо Үндэсний зөвлөлдөх хороо гэдгээрээ үлдэнэ. Хоёрдугаарт анхан, дунд шатны намын хороогоор батална гэсэн асуудлыг бүх гишүүдээс батална гэж өөрчилсөн байсан. Үүнийг анхан дунд шатаар батлах нэмэлт процесс гарахаар байна. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хүрээнд намын бүх шатны удирдах бүрэлдэхүүнийг сонгодог байсан бол АН-ын бүх гишүүдийн сонголтоор удирдлагуудаа сонгодог өөрчлөлтийг оруулсан.
-
2017 оны 3 сарын 15
LIVE: АН-ын удирдлагууд мэдээлэл хийж байна