МАН-ын бүлэг өчигдөр орой шуурхай хурал зарлаж бүлгээ хуралдуулсан билээ. Хуралдаанаар Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас ОУВС-тай хийж буй хэлэлцээрийн талаар мэдээллийг сонссон байна.
Тодруулбал ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх болоход зарим нөхцөл нь Монгол Улсын хууль, тогтоомжуудтай зөрчилдөх болж байгаа учраас гишүүд эдгээр асуудлыг хэлэлцсэн гэдгийг эх сурвалж мэдээлэв. Харин хуралдааны эцэст ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ зарим асуудлаар хэлэлцээрийг үргэлжлүүлж, арай уян хатан болгох чиглэлээр ажиллах шаардлага байна гэсэн зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр болжээ.
Сэтгэгдэл (3)