-
2017 оны 2 сарын 20
Солонгосын Ой тогтоолтын олон улсын нээлттэй тэмцээнд Солонгос, Монгол, Герман, Америк, Филиппин, Япон зэрэг 15 улсын нийт 178 тамирчин 90 багц медалийн төлөө энэ сарын 18, 19-нд өрсөлджээ. Тус тэмцээн 30 сая воны шагналын сантай аж.
Манай улсаас 19 тамирчин, багш дасгалжуулагчдын хамт оролцсон бөгөөд тэмцээнээс 14 алт, 15 мөнгө, 12 хүрэл буюу нийт 41 медаль хүртэн багаараа нэгдүгээр байр эзэлжээ.
Мөн тус тэмцээнд дэлхийн 4 дээд амжилт эвдэгдсэн нь манай тамирчдын эвдсэн амжилтууд байлаа. Тухайлбал бага насны ангилалын ”Зураг” төрөлд Б.Хангал, дунд нас буюу өсвөр насны ангилалд ”Зураг” төрөлд Их Мастер Б.Ариунсанаа, 10 минутын ”Хөзөр” төрөлд ОУ-ын Мастер Э.Лхагвадулам, ”Дуут цифр төрөлд Г.Энхлэн нар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоожээ.
-
2017 оны 2 сарын 19
Холливудын нэрт жүжигчин Анжелина Жоли, Брэд Питт нар өнгөрөгч оны есдүгээр сард албан ёсоор салсан. Өөрийн, өргөмөл нийлсэн зургаан хүүхдээ жүжигчин бүсгүй өөр дээрээ өсгөж буй юм.
-
2017 оны 2 сарын 19
01.00 Бөх нойрсох vе өнгөрч амархан сэрж өвчин мэдрэх нь илvvтэй болно.
02.00 Элэгнээс бусад эрхтэн бараг ажиллахгvй. Энэ vед унтаагvй бол кофе, цай, спиртийн зvйл ууж болохгvй. Аяга ус юмуу сvv уу.
-
2017 оны 2 сарын 19
Дэлхийн II дайны үед Адольф Гитлерийн ашиглаж байсан телефон утсыг энэ амралтын өдөр АНУ-д дуудлагаар худалдана. Уг утсан дээр Нацист Германы удирдагчийн нэрийг сийлсэн байдаг гэнэ.
-
2017 оны 2 сарын 18
“Mongolia’s Next Top Model” реалити шоу нэвтрүүлгийн ялагч ирэх сарын 8-нд тодрох бөгөөд энэ өдөр томоохон хэмжээний загварын шоу зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
-
2017 оны 2 сарын 17
Нэгэн залуу хуримынхаа ёслолд эхлээд сүйт бүсгүйгээсээ биш бүсгүйн охинд “миний охин болооч” хэмээн хуримын санал тавьжээ.
-
2017 оны 2 сарын 17
”Nokia 3310” анх 17 жилийн өмнө худалдаанд гарсан бөгөөд эвдэрдэггүй, сүлжээ, цэнэгээ сайн барьдаг гэдгээрээ ”нэртэй” утас.
-
2017 оны 2 сарын 16
09:00 цагт: Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтаны сургалт, семинар болно. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа нар болон холбогдох байгууллагуудын удирдлагууд оролцоно.
-
2017 оны 2 сарын 14
Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.
Тус барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.
Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах юм байна.
-
2017 оны 2 сарын 14
24 цаг сайт Гэгээн хайрын өдрөөр хайртдаа мэндчилгээ явуулах 24 дөрвөн мөрт шүлгийг хүргэж байна.
-
2017 оны 2 сарын 14
ТОРГОНЫ ХЭЭ ШИГ ГАЙХАМШИГТ АРДЫН ДУУ
Улсын Филармонийн Морин хуурын чуулга жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ТОРГОНЫ ХЭЭ” гайхамшигт ардын дуу цуврал тоглолтоо сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 17-ний 19:00 цагт ганцхан удаа улсын Филармонийн тайзнаа тоглох гэж байна.
Аав, ээж, эмээ, өвөө азай буурлуудаа хүндэтгэн баярлуулах “ТОРГОНЫ ХЭЭ” тоглолтонд улсын Филармонийн Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, дуучин С.Баттулга /СТА/, Б.Мөнхбаатар /СТА/, Б.Номин-Эрдэнэ нар оролцоно.
Тоглолтын тасалбарыг улсын Филармонийн кассаар, ticket.mn, UB лавлах 1900-1617 үнэгүй хүргэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012,70148012, 99196623 лавлана уу.
-
2017 оны 2 сарын 14
хайртдаа зориулан хэрхэн өөрийн гараар зүрхэн хэлбэртэй шоколад бэлтгэх
-
2017 оны 2 сарын 13
Бразилын Рио-де-Жанейро хотод хөлбөмбөгийн “Ботафого” болон “Фламенго” багуудын хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон зодооны үеэр нэг хүн амиа алдаж
-
2017 оны 2 сарын 13
АНУ-д зохиогддог “Крещендо” олон улсын хөгжмийн наадамд “Ану мюзик” хийлийн студийн сурагч М.Анужин, М.Анунгоо, Д.Санчирмаа нар амжилттай оролцож, тус бүр дэд байрт шалгарчээ. Уг наадам өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж, оролцогчдынхоо бичлэгийг хүлээн авч түүнээсээ шалгаруулалтаа явуулсан байна. Ингэхэд дээрх гурван сурагч шалгарсан тул наадмыг зохион байгуулагчдын зүгээс өсвөрийн хийлчдийг алдарт Карнегийн театрын “Weill Recital” танхимд тоглуулахаар урьсан байна.
Энэхүү урилгын дагуу өсвөрийн хийлчид маань энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хүндэтгэлийн тоглолтод оролцож, дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулжээ. Энэ үеэр дэд байрт шалгарсан батламжийг оролцогчдод гардуулсан аж.
“Крещендо” олон улсын хөгжмийн наадам нь АНУ-даа нэр хүндтэйд тооцогддог ба тус улсын бүх мужаас гадна орос, канад, германи зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.
-
2017 оны 2 сарын 13
Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд 1, заан 2, харцага 7, начин 31, а.ц.а 69, а.ц.з 23, а.ц.х 42, а.ц.н 55 нийт 224 бөх зодоглон барилдав. 30 гаруй аймгийн начин цолтон багталгүй хасагдав.
Дөрвөн арслан магнайлсан Их Монгол аваргын ойн барилдаанд Бүрэнтөгс арслан түрүүлж, Оюунболд арслан үзүүрлэв. Их шөвөгт ”хоёр” Пүрэв шалгарлаа. Индэрт Өврийн сайхан хангай нутгийн цуутнууд олноор тухалжээ. Нэг дээр цөөнгүй улсын цолтон өвдөг шороодов. Тэднийг Э.Лхамхүү, И.Мандах, Н.Загархорол, Э.Сумъяабат, Га.Бат-Эрдэнэ, Э.Батхуяг, Г.Баасанжав нарын ноднинхон сумын цолтнуудын барилдаанд бужигнуулж байсан аймгийн шинэхэн начингууд шил даран хаялаа. Ирэх зуны аймгийн наадмын өнгийг тодорхойлох залуус даа. Хоёр дээр Баянхонгорын а.н Г.Жамбалдорж Хангай арсланг ганцхан тахимдаад л гэдрэг нь харуулчихав. А.х Б.Цэдэнсодном нутгийн ах начин Сугаржаргалыг мордоод тэнцвэр алдангуут нь суйлаад хаяв. Харин чөлөөтийн шигшээгийн тамирчин, а.х О.Үйтүмэн залуу начин Дашийн хөлд орж өргөж цацаад давах нь бас л урамтай. Барилдааны дундуур Их Монгол аваргын амьдралын түүхээс харуулсан тоглолт үзүүлсэн нь онцлог агаад сайхан байлаа. Отгон аварга Санжаадамба, олимпийн аварга Түвшинбаяр нар үзэгчийн суудлаас барилдаанаа сонирхов. Батсуурь арслан дөрвийн оноолт дээр а.а Ууганбаярт дахин унав. Дараагийн даваанд Пүрэвсайхан заан Ууганбаярыг амалж хаялаа. Гэх мэтчилэн олон сонирхолтой барилдаан өрнөж, үзэгч олныг баясгав...
-
2017 оны 2 сарын 12
13 настай бүргэдчин охин Н.Айшолпаны амьдралаас сэдэвлэсэн “The Eagle Huntress” кино 89 дэх удаагийн “Оскар”-ын баримтат кино төрлийн эхний шалгаруулалтад тэнцсэн ч баримтат кино төрөлд нэр дэвшиж чадаагүй билээ
-
2017 оны 2 сарын 12
Францын Парис хотноо буюу Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны 2017 оны анхны “Их дуулга” тэмцээнээс Дэлхийн аварга М.Уранцэцэг мөнгөн медаль хүртлээ.
-
2017 оны 2 сарын 12
Гавьяат тамирчин С.Батцэцэг шигшээгийн үндсэн тамирчнаас нэрээ татжээ.
-
2017 оны 2 сарын 11
Парисын ”Их дуулга” тэмцээн энэ амралтын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-12-нд болно. Тус тэмцээн нь 2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгодог бөгөөд манай улсаас нийт 19 жүдоч хүч, ур чадвараа сорих юм байна.
-
2017 оны 2 сарын 10
2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгох Парисын ”Их дуулга” тэмцээн хоёрдугаар сарын 11-12-нд болно. Тус тэмцээнд манай улсаас нийт 19 жүдоч хүч, ур чадвараа сорих аж. Тодруулбал,
Эмэгтэй
-48 М. Уранцэцэг
-52 П. Буянхишиг, Л. Сосорбарам
-57 Ц.Хулан
-63 Б. Мөнгөнчимэг, Б. Ганхайч
-70 Б. Хулан
+78 О. Жавзмаа, Э. Гандиймаа
Эрэгтэй:
-60 Б. Амартүвшин, Ж. Амарболд
-66 Г. Хэрлэн, Б. Эрхэмбаяр
-73 Н. Хадбаатар, С. Баяртүвшин
-81 Н. Дагвасүрэн
-90 Г. Алтанбагана
+100 Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар оролцох юм байна.