-
2017 оны 2 сарын 09
“Сьюдад-де-Уэска” /”Ciudad de Huesca”/ Олон улсын төгөлдөр хуурчдын наадам Испанийн Уэска хотод 1-р сарын 23-29-ний өдрүүдэд болжээ. Наадамд Монгол улсын Хөгжим бүжгийн коллеж болон Хүүхдийн ордны авьястнууд өрсөлдсөн байна.
С.Саянцэцэг багшийн удирдлага доор оролцсон 7 настай О.Нандин охин 13 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлж, алтан медаль хүртлээ. 2-р байранд, “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, 3-р байранд, “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар оржээ.
7 настай О.Нандин охины хувьд насны ангилал ахиж тус тэмцээнд оролцсон. Тэрээр 2 жилийн өмнө 2015 онд мөн л 13 хүртэлх насны ангилалд оролцож алтан медаль хүртэж байжээ.
Түүнчлэн 6 настай Д.Энэрэлт 9 хүртэлх насны ангилалд 1-р байр эзэлжээ.
Монгол улсын Хөгжим бүжгийн коллежийн 11-р ангийн сурагч, 17 настай Бат-Амар 17 хүртэлх насны ангилалд 3-р байр эзэлсэн байна.
12 дахь удаагийн “Сьюдад-де-Уэска” Олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Япон, Хятад, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани болон Монгол зэрэг 10 гаруй орны залуу авьястнууд оролцсон юм.
“Сьюдад-де-Уэска” Олон улсын төгөлдөр хуурчдын наадам анх 1999 онд зохиогджээ.
-
2017 оны 2 сарын 09
“Мял Богдын намтар” жүжгийг уншихад нэг насны нүгэл ариусдаг гэж эрт дээр үеэсээ өтгөс буурлууд маань хуучилж ирсэн. Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд амьдарч байсан бодит хүн юм. Тэрээр баян айлын эрх танхил хүү болж төрсөн ч урвамтгай орчлонгийн хатуу тоглоомонд өртөж зовлонгийн ёроолд унаж, хувь заяандаа туугдан хар нүглийн замд ороод хараал сурч, догшин хараалын хүчээр өш хонзонгоо авч, олон хүний амь амьдралыг бусниулдаг. Энэ нь түүнд баяр жаргал өгсөнгүй, харин ч хийсэн нүгэлдээ шаналж зовно. Ингээд хар хорын хүлээснээс бүр мөсөн салахыг хүсэж ариун номын эрэлд гарч сайн багшийг эрж олохыг хүсэн хэрэн бэдэрсээр өөрийн гэгээрлийн хөтөч болох Марва Лозаватай учирдаг. Багш шавийн барилдлага ямар байх тухай, хүн өөрөө өөрийгөө ялж, танин мэдэж чадваас бурханы хутаг олж болохыг, эл жүжигт өгүүлжээ.
Монгол улсын хүүхэлдэйн театр. Алдарт ”Мял богдын намтар” жүжгээ Тахиа жилийн босгон дээр 2-р сарын 15-аас эхлэн 18 цагт тоглох гэж байна. Ахмад настан, өвөө эмээ нар маань энэхүү түүхэн хүний намтрыг бүгд л мэддэг бүр бишрэн шүтдэг. Тиймээс бид энэ удаагийн тоглолтоо азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэн толилуулах гэж байна. тасалбарыг 5000 төгрөг болголоо.
“Мял Богдын намтар” зохиолыг СГЗ Цоодолын Хулан цомнол болгон бичиж, тус театрын найруулагч СТА М.Ариунтуяа найруулж, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, СТА бүжиг дэглээч Д.Энхгэрэл болон Хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид оролцож тайзнаа амилуулан үзэгч түмний хүртээл болгож байна. Энэхүү жүжгийг алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн босгон дээр өвөө эмээ, ахмад настандаа үзүүлвэл нэгэн жаахаг буян болно бизээ
Харилцах утас: 96637501, 96981669, 321669
-
2017 оны 2 сарын 09
Өчигдөр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн чансааг шинэчлэн гаргажээ. Энэхүү чансаагаар манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд МУГТ Г.Мандахнаран 5-д, 61 кг-ын жинд Т.Түвшинтулга 16-д, 74 кг-ын жинд П.Өнөртбат 14-т тус тус бичигдсэн байна.
Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Э.Сумъяа 20-т, 55 кг-ын жинд Д.Отгонцэцэг 3-т, А.Батцэцэг 18-т, 58 кг-ын жинд П.Орхон 6-д, Э.Гантуяа 19-т, 60 кг-ын жинд Б.Шоовдор 11-т, 63 кг-ын жинд МУГТ С.Батцэцэг 10-т, 69 кг-ын жинд МУГТ О.Насанбурмаа 11-т, Ш.Түмэнцэцэг 15-т, 75 кг-ын жинд Г.Уртнасан 19-т тус тус бичигджээ.
-
2017 оны 2 сарын 08
Универсиад наадмын эмэгтэй цанын тамирчид 15 км-ийн бөөн гараанд уралдлаа. Энэ зайд 40 тамирчин уралдаж ОХУ, Казахстаны тамирчид түрүүлжээ.
Харин манай тамирчдаас ОУХМ Ч.Отгонцэцэг 50:06.4 амжилтаар 21 дүгээр байр, А.Энхтуул 51:35.5 амжилтаар 26 дугаар байр, Б.Дэлгэрмаа 53:43.1 амжилтаар 33 дугаар байрт шалгарлаа. Ийнхүү эмэгтэй тамирчид хамгийн сүүлийн зайндаа уралдаж наадмаа амжилттай дуусгалаа.
Өнөөдөр эрэгтэй цаначид наадмын сүүлийн зай болох 30 км-ийн бөөн гараатай уралдаанд уралдаж наадмаа дуусгана.
-
2017 оны 2 сарын 08
Парисын ”Их дуулга” тэмцээн хоёрдугаар сарын 11-12-нд болно. Тус тэмцээн нь 2017 оны жүдо бөхийн дэлхийн чансаа олгодог бөгөөд манай улсаас нийт 19 жүдоч хүч, ур чадвараа сорих юм байна. Тодруулбал,
-
2017 оны 2 сарын 08
Дурлалт хосууддаа зориулсан “I LOVE YOU” тоглолт Филармонийн тайзнаа
Улс орон бүрийн ёс заншил өөр боловч хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлж баяр баясгалан авчирдаг хил хязгааргүй зүйл бол хайр дурлал юм. Дэлхийн өнцөг булан бүрт хайрын баярын өдрийг янз бүрээр тэмдэглэн өнгөрүүлдэг бол энэ өдөр хүн бүр бие биенээ хайрлах, хайр хүний орчлонд ямархан үнэ цэнэтэй болох, хайр урлагийн бүтээлээр хэрхэн амилахыг “I LOVE YOU” тоглолтоос мэдэрч болох юм.
Жил бүрийн 2-р сарын 14-нд тохиодог хайрын баярын өдрийг дурлалт хосуудад зориулсан дуу хуургүйгээр төсөөлөхийн аргагүй энэ цаг мөчид Улсын Филармонийн гоцлол дуучин Наагий, Хулан нар “I LOVE YOU” хайрын дууны тоглолтоо үзэгч сонсогчдын хүртээл болгох гэж байна. 2017 оны 2-р сарын 13,14-нд 20:00 цагт улсын Филармонийн тайзнаа тоглогдох тус тоглолтонд Улсын Филармонийн “Баянмонгол” биг бэнд, удирдаач С.Саруул-Од /СТА/, Симфони найрал хөгжмийн утсан хөгжимчид оролцож хайрын сэдэвт олон сайхан дуу, хөгжим энэхүү тоглолтын тайзнаа эгшиглэх юм.
Тоглолтын тасалбарыг Улсын Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/230/ сайтаар худалдаалж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012, 8801-0854 дугаараас лавлах боломжтой. Мөн тоглолтонд ирсэн дурлалт хосууддаа олон олон сюрприз барих аж.
Хайр гэдгийн утга учрыг ойлгоогүй айсан ч
Хайрлуулахын үнэ цэнийг энэхэн сэтгэлээрээ мэдэрлээ
Хорвоо дэлхий хязгаартай гэдгийг мэдэх болов ч
Хайр дурлалын ертөнцийг агуу уудам гэж мэдсэнгүй БИ ЧАМД ХАЙРТАЙ
-
2017 оны 2 сарын 07
Оны шилдэг дуу шалгаруулж, ая, аялга, хэлбэр, хөгжмийн найруулгыг тодорхойлох “Морин хуур-2016” наадмын бүртгэл өчигдөрөөс эхэлж, энэ сарын 10 хүртэл үргэлжлэх юм байна.
Үүнд ОХУ-ын Буриад, Халимаг, ӨМӨЗО гэх мэт Монгол угсаатанд хамаарах аж. Гэхдээ зөвхөн өнгөрсөн онд зохиогдсон дуу байх бөгөөд мэргэжлийн, эстрад, рок, поп гэсэн төрөлд өрсөлдөж болох юм байна.
Наадмын нэгдүгээр шалгаруулалт энэ сарын 12-нд Хөгжим бүжгийн коллежийн концертын “А” танхимд болно. Энэхүү шалгаруулалтанд тэнцсэн 25 дууг гала тоглолтонд оролцуулж, эхний таван байрыг эзлүүлэх аж.
Шүүгчээр хөгжмийн зохиолч, хөгжим судлаач, яруу найрагч, дуучдаас бүрдсэн таван хүн ажиллах ба шат бүрт солигдох гэнэ.
-
2017 оны 2 сарын 07
Европын хөгжмийн урсгалыг тодорхойлогч JOY хамтлаг Монголд тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр тоглолт гуравдугаар сарын 7-нд 20:00 цагаас Crocus Event Hall-д болох юм байна.
Тус хамтлаг нь 2002 оноос эхлэн ОХУ-ын хамгийн их сонсогчидтой “Авторадио”-оос зохион байгуулдаг “Disco 80” шоу арга хэмжээнд оролцож эхэлсэн. Өдгөө тэд Ази, Европын орнуудад аялан тоглолт хийж 80, 90-ээд оны хит дуунуудаа фенүүддээ хүргэсээр байна. Ахлах сургуулийн найзууд Andy Schweitzer, Freddy Jaklitsch, Manfred Temmel нар өсвөр наснаасаа эхлэн сонирхогчийн хамтлагуудад хамтдаа дуулж байсан ч төгсөөд бүгд өөрсдийн карьераа хөөжээ. Гэвч тэд 1984 онд эргэн нэгдэж мэргэжлийн хөгжмийн салбартаа хүч нэгтгэхээр шийдсэн нь “Joy” хамтлаг юм.
-
2017 оны 2 сарын 07
Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болох эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээний сугалаа өнөөдөр ДБНХ-ны төв байранд болжээ.
Манай баг “Б” хэсэгт Иран, Турк, Энэтхэгийн багуудтай оржээ. Нөгөө “А” хэсэгт Азербайжан, АНУ, Гүрж, ОХУын багууд багтсан байна.
Иран улсын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын багийг тус улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох тухай шийдвэрийг гаргасан байсан ч тус улсын Засгийн газар нь ДБНХ болон Ираны бөхийн холбооны хүсэлтийг нааштай хүлээн авч АНУ-ын багт виз олгох болжээ.
-
2017 оны 2 сарын 07
Энэ сарын 16-17-ны өдрүүдэд Иран улсын Керманшах хотод болох эрэгтэй багуудын Дэлхийн Цомын төлөө тэмцээнд оролцох ОХУ-ын багийн бүрэлдхүүнийг тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч З.Тедеев зарласан байна.
57 кг. Артём Гебеков, Зелимхан Абакаров
61 кг. Жамал Отарсултанов, олимпийн аварга, Виктор Рассадин
65 кг. Алан Гогаев, европийн аварга, Чермен Валиев
70 кг. Алибек Акбаев, Магомедхабиб Кадимагомедов
74 кг. Ацамаз Санакоев, Радик Валиев
86 кг. Владислав Валиев, Ахмед Магамаев
97 кг. Юрий Белоновский, Расул Магомедов
125 кг. Владислав Байцаев, Мухамагази Магомедов
-
2017 оны 2 сарын 06
Дэлхийн оюутны Универсиад наадам Казахстан улсын Алмата хотноо үргэлжлэн явагдаж байна. Өнөөдөр тэмцээний тэшүүрийн 500 метрийн төрөл явагдлаа. Энэ төрөлд манай тамирчин А.Зул өрсөлдсөн бөгөөд манай тамирчин 29-р байрт шалгарлаа. Тэрбээр тус зайг 85 секундэд туулснаар Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Энэ зайн дээд амжилтыг Б.Сумъяа эзэмшиж байсан билээ.
-
2017 оны 2 сарын 06
Монголын тамирчдын дундаас төрсөн анхны Ази тивийн аварга, гавьяат тамирчин Хайдавын Алтанхуягийн нэрэмжит сонирхогчдын боксын залуучуудын УАШТ маргааш эхэлнэ.
“Алдар” спорт хорооны зааланд болох тус тэмцээн эрэгтэй найм, эмэгтэй зургаан жинд өрсөлдөөн өрнөх бөгөөд түрүүлсэн тамирчдад Тайланд улсад долдугаар сарын 1-7-нд болох Азийн АШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрх олгох юм.
Тэмцээн энэ сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ.
-
2017 оны 2 сарын 06
“Баатар баримтат” кино жанрт шинэ зүйл үү?
-
2017 оны 2 сарын 06
Талх-Чихэр ХК-ны нэрэмжит ”Хэвийн боовны баяр” АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал ХХК-ны бөх а.х.а Ш.Мөнгөнбаатар хоёр дахиа түрүүлэв. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн харьяат Хантайшир дэвжээний бөх, а.х.а Ц.Бямба-Очир үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн харьяат, а.а Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн харъяат, а.а Цэ.Мөнхбаяр нар шалгарлаа.
-
2017 оны 2 сарын 05
Хөл чинь гайгүй юу? гэх дуунаар толгойгоо өндийлгөн харвал манай зэргэлдээх ангийн том алаг нүдтэй, царайлаг, бор хүү арьс нь язраад цус нь гоожиж байгаа хөл рүү минь зааж асуулаа. Би шатнаас унасандаа бантан дуугарч чадсангүй дэмий л толгойгоо дохилоо. Нөгөө хүү намайг эвтэйхэн гэгч нь сугадаж босгоод ойролцоох сандал дээр суулгаад цүнхээсээ чийгтэй салфетка, шархны лент гарган өгөөд зүгээр байснаас арай дээр байх гэж хэлээд нүдээ ирмэн инээмсэглэлээ.
Би одоогийн сайхан хэллэгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд л дээ . 4-р ангиасаа би гэнэт өвдөж аав, ээж маань миний эмчилгээнд хамаг байдгаа зориулж олон ч оронд очиж билээ. Ингээд эцэст нь би олигтой эдгэрсэн ч юмгүй тахир дутуу хүн болж үлдэж билээ. Эмч нар намайг эдгэрнэ, гэхдээ чамд хугацаа шаардлагатай гэж хэлнэ. Бүү мэддээ харж л байхаас. .
Хамаг хөрөнгөө миний эмчилгээнд зориулсан аав, ээж хоёр маань эмээгийн хашаанд нэг жижиг байшин барьж, бид тэнд амьдрах болсноор би энэ сургуульд саяхан шилжиж ирсэн. Энд юм бүхэн шинэ, бөгөөд сонин. Би ч өөрөө үүнд нь дасаж чадахгүй их хэцүү байлаа. Тэгээд ч энэ сургуулийн хүүхдүүд намайг сониучирхан харах нь хэцүү . Үүнэээс санаа зовоод би завсарлагаанаар ангиасаа хамраа цухуйлагадаггүй байж билээ.
Тэр явдлаас хойш би нөгөө хүүтэй шатан дээр хэд хэд тааралдахад надтай мэндэлж байна. Завсарлагаанаар гарах дургүй хүн чинь юу вэ ? хонхтой уралдан гарч нөгөө хүүтэй уулзах, эсвэл барааг нь ч болсон харах, хэрэв тааралдвал яриа өдөх шалтаг шалтгаан хайдаг боллоо. Энэ сургуульд намайг бараг анх удаа хүн гэж харж хүний ёсоор харьцсан хүн болоод ч тэр үү тэр хүүтэй уулзаж ярих хүсэл байнга төрнө. Түүнтэй уулзахдаа ийм тийм юмны тухай ярина, ингэж асуувал тэгж хариулна гээд л бөөн мөрөөдөл . Би гэдэг амьтан дурлачихсан юм болов уу гэж бодно. Над шиг ийм хүнийг тийм царайлаг хүү яаж тоох вэ дээ. . бодохгүй байя гэж бодсон ч түүнийг харсан даруйдаа л миний бодол салхинд хийссэн мэт алга болно.
Хүүгийн нэрийг Алтай гэнэ. Хүү үнэхээр эелдэг, ухаалаг нэгэн. Хэнтэй ч ямар ч хамаагүй сэдвээр чөлөөтэй ярина. Ямар ч хүнийг ялгахгүй их зангүй , боловсон хүү. Хэнд ч хэзээ ч туслахад бэлэн .
Хүүг өвөө эмээтэйгээ амьдардаг, эцэг эх нь гадаадад томоохон олон улсын байгууллагад ажилладагийг би түүний найз Баясаагаас мэдэж билээ. Тэр өөрөө энэ тухайгаа надад огт дурсаагүй . Ийм л даруу хүү дээ.
Өдөр ирэх тутам би тэр хүүд өөрийн эрхгүй соронзон мэт татагдаж , өөрийгөө татаж авч чадах хүч надад аль эрт байхгүй болсон байгааг би мэдэрч байлаа. Тэр манайхаар ирж миний компютерийг форматалж, засаж , хэрэгтэй зарим программ суулгаж өгнө. Би түүнийг өөрийн гэртээ удаан байлгахын тулд ийм тийм шалтаг шалтгаан хэлж ёстой эм хүний 13 мэхээ хэрэглэдэг байлаа. Түүнийг компютерийн гайхалтай их мэдлэгтэй, ямар их зүйл уншдаг, мэддэгийг нь би бахдаад барахгүй байлаа. Ялангуяа гадаадын хамтлаг дуучид, холливудын кино жүжигчдын талаар хэдэн цагаар ч хамаагүй ярина. Би түүнтэй яриа өдөж удаан хугацаагаар хамт байхын тулд янз бүрийн хэвлэл, сонин их унших болж тэр ч байтугай аавыгаа шалж байгаад модем авхуулж интернетээр аялж англи хэлийг шамдан суралцах болсон билээ. Намайг ингэж их өөрчлөгдөж байгааг манай гэрийнхнээс, хамгийн түрүүнд миний ээж ажиглаад мэдчихсэн байлаа.
Алтайг нэг удаа манайд ирээд явсны дараа ээж минь энэ сайхан хүү миний муу охиныг тоох болов уу гээд гүн санаа алдаж билээ.
Удалгүй хавар болж шалгалт эхэлж бидний хэн хэн нь их завгүй боллоо. Алтай бид хоёр зуны амралтаар бараг уулзсангүй . Би ээлжит эмчилгээндээ явж Алтай зусланд гарсан билээ. Намайг 8 сарын сүүлээр ирэхэд нөгөө хүү маань гадаад орныг зорьж уулзаж чадалгүй явсандаа уучлал гуйж зурвас үлдээсэн байж билээ.
Би одоо түүнтэйгээ одоо е-майл, мессэнжэрээр байнга харьцана. Өдий хүртэл би түүндээ хайртай гэдгээ хэлж чадаагүй. Хэрэв энэ тухайгаа хэлчихвэл би түүнийгээ үүрд алдчих юм шиг санагдаад зүрхэлж хэлж чадаагүй л явна. Тэгээд ч бид хоёр тэнцвэргүй хүмүүс гэдгээ би мэдрэхийн ихээр мэдэрч байна . Миний ганц сонголт бол зөвхөн сайн найзаараа үлдэх. . . . . . . . . . .
Би түүнийг зөвхөн дотроо, зүрхэндээ хайрлаж явахаар шийдсэн нь энэ билээ. Миний зүрх сэтгэлийг бидний тухай дурсамж л тэтгэнэ. Тэргэнцэрийг минь түрээд дүн өвлийн хүйтэнд кино үзэж байсан, шат руу хальтирч унаад намайг тэргэнцэртэй минь алдаж бөөн юм болж байсан, миний төрсөн өдрөөр баглаа цагаан сарнайг шалан дээгүүр нь асгасан караокед аваачиж дуу дуулж өгөөд ямагт сэтгэлээр өөдрөг байхыг ерөөж байсан, эмнэлэгт хэвтэж байхад минь өдөр бүр утсаар ярьж надад сэтгэлийн дэм үргэлж өгч байсан нь саяхан юм шиг. Энэ дурсамж л намайг амьд явах, гэгээн сайхан мөрөөдөлтэй болоход минь тус болсон. Хар нүдэн хүү минь ээ. . . . . . .
Цагаан шувуу
-
2017 оны 2 сарын 05
Францын зохиолч Виктор Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гэгээн хайрын өдрийг тохиолдуулан тоглох гэж байна.
Амьдралын утга учир, үнэт баялаг нь хайр сэтгэлтэй салшгүй холбоотойг харуулдаг энэхүү бүтээл 2009 онд Драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт, ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзны бүтээл болсон билээ. Тэгвэл энэ сарын 12-14-нд “Парисын дарь эхийн сүм” бүтээл УДЭТ-ын тайзнаа дахин амилах гэж байна.
Тус бүлээлийн Эсмеральдагийн дүрд Н.Баярмаа, Квазимодод соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Лист Ц.Баясгалан, Фроло хамбад Г.Эрдэнэбилэг, Гудут Б.Нармандах, Фебэд М.Түвшинхүү, Гренгуарын дүрд гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, Клопенд Б.Жаргалсайхан нар тоглож байна.
-
2017 оны 2 сарын 04
Урнаа намрын сэрүүн татсан сайхан агаараар цээж дүүрэн амьсгалаад “Дэнжийн” хэмээх тодотголтой гэр хороолол руу алхаж явна. Хориод жилийн өмнө энэ замаар цаашаа наашаа мөн ч их явсандаа. Дэнжийн айлууд элсний нүүдлээс дайжиж нүүцгээгээд хамгийн урд шахуу байсан гудамж арынх нь болжээ. Айлууд нь энэ тэндээс өм цөм нүүцгээж нэг гудамжинд ганц хоёр айл үлдсэн харагдана. Урнаа хэзээний танил хашааныхаа дэргэд очоод явган хаалган дээгүүр нь өнгийн жижиг цагаан байшинг харлаа. Хаалга нь цоожтой. Тэрээр гараа явуулан сурмаг гэгч нь түгжээг мулталлаа. Бүх юм бүгд л хуучин янзаараа. . Хориод жилийн өмнө Урнаагийн тарьсан мод өндөр ургажээ. Энэ модныхоо сүүдэрт суугаад гэр бүлээрээ цайлна гэж тэрээр хичнээн их мөрөөдддөг байлаа. Одоо модод өндөр саглагар болон ургажээ . Модны навчис салхинд сэрчигнэн хийсэж ганц хоёр навч тэртэй тэргүй цаг болсон гэсэн мэт эргэлдэн унана . Урнаад зориулж Алтаншагайгийн хийж өгсөн сүүдрэвч байсан газартаа. Өнгөө нэг их алдаагүйг бодоход саяхан будаж янзалсан бололтой. Урнаа сүүдрэвчин дор очиж суулаа. Нэг л сайхан дотно мэдрэмж төрнө.
Европын гял цал болсон том том хотуудад амьдарч байхдаа ертөнцийн хязгаар гэмээр энэ жижиг буйдхан суурин , жижиг ёотон шиг цагаан байшин, навч нь сэрчигнэсэн модод, энэ л жижигхэн сүүдрэвчийг зүүдлээгүй гэж үү
Тиймээ Урнаа хориод жилийн өмнө гэв гэнэтхэн том шийдвэрийг хэнтэй ч зөвлөлгүй гаргаад , хэнд ч хэлэлгүй алсыг зорьж билээ. Хэн ч үл мэдэх монголын захын жижиг суурингааас ирсэн тэрээр Европын өндөр соёлтой олон орнуудад сурч, ажиллаж. амьдарч байхдаа өөрийн эрхгүй өөрөөрөө бахархаж байгаагүй гэж үү . Зөв шийдвэр гаргасан эсэхдээ эхэндээ эргэлзэж л байсан харин сүүлдээ өөрийнхөө зөв гөдөгт улам бүр бат итгэх болсон.
Энэ эрээлж будсан сүүдрэвчинд Шагайтайгаа, хүүтэйгээ гурвуулаа халуун өдрүүдээр цайлж суудагсан. Шагай дагавар хүүхэдтэй хэн болох нь үл мэдэгдэх хүүхний юунд нь болж итгэсэн юм. Тэр гурав хирээрээ жаргалтай сайхан амьдарч байждээ.
Угийн бие муутай хүү нь байнга өвдөж зовооно. Урнаа хүүгээ аймгийн төв дээр алдчихаад дахиж тэр сууринд эргэж очоогүй билээ. Гэнэтхэн л яваад өгсөн.
Одоо бодоход цалингаас цалингийн хооронд амьдарч , содоор хөөлгөсөн тосгүй гамбираа борцтой шөлөндөө дүрж идээд, энэ л жаахан сэрүүвчиндээ гурвуулаа суун хооллож, юунд ч санаа зоволгүй амьдарч байсан үе нь хамгийн жаргалтай үе ч юм шиг санагдана.
Хэрэв ээ би алс хол яваагүй бол Шагайтай адилхан хөлс гоожсон шар хүүхдүүдээ тойруулж суулгаад нөгөө гамбираа хийгээд л сууж байх байсан даа гэж бодоод өөрийн эрхгүй санаа алдлаа. Тэнгэр хов хоосон ядаж үүл ч алга. Сэрүүн сайхан салхи сэнгэнэн модны навчсыг сэрчигнүүлэхээсн өөр чимээ алга. Урнаа өөрийн нэрийн хуудсыг сэрүүвчны ширээн дээр томоохон чулуугаар даран орхилоо.
Тэгээд хашааны явган хаалгаа түгжээд суурингийн клуб руу яаран алхалаа. Хэдхэн минутын дараа тэнд сумын сургуульд компьтер бэлэглэх ажиллагаа эхлэнэ. Урнаа энэ ажиллагааг дуусаж суурингаас гаран гартал утсаа гараасаа салгасангүй. Харамсалтай нь хэн ч утасдсангүй. Бодвол Шагай хөдөө тариа бригад руугаа явсан биздээ гэж бодсон ч сэтгэл нь тайвширсангүй. Тэднийг суурингийн өмнөх толгой дээр гарахад нар шингэж байлаа. Толгой дээрээс харахад урт гэгчийн зам түүний өмнө зурайна. Тэдний сууж явсан машин хөдөлж толгой руу уруудлаа. Урнаа гэнэтхэн чангаар цурхиран уйллаа.
Цагаан шувуу
-
2017 оны 2 сарын 04
30-н жилийн ойн тоглолтоороо фэнүүдийнхээ цангааг тайлсан поп хатагтай Б.Сарантуяа “Аргагүй амраг”-аараа ахин уулзахаар зэхэж байна. Хамгийн гол нь 20-н жилийн өмнө Монголын рок попт тэсрэлт хийсэн “Аргагүй амраг” цомогт этник ардын дуунуудаас гадна Поп хатагтайн “Хайрын бурхан”, “ Хэн юм бэ”, “Чи алзахгүй”, “Сэхүүн салхи” тэргүүтэй шилдэг хитүүд нь багтсанаараа тухайн цаг үедээ ч хэн дуртай нь олж авч чадаагүй нандин эд байсан.
Тиймдээ ч 20-н жилийн дараа ийн хав дарсан хачин сайхан “жоор”-оо задалж байгаа сургаар нь Монголын рок попынхон, үнэнч фэнүүд нь ч Б.Сараад талархаж байгаа.
Хамгийн сонирхолтой нь “Аргагүй амраг” тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин С.Тэнгэр урилгаар оролцож, “Зөвхөн Сараатай л дуулна” гэж “Монгол тулгатны зуун эрхэм”-д ам гарснаараа “Зүүдний говь” дууг хамтран дуулахаар ирж байгаа юм байна. Товчхондоо ар, өвөр Монголын алдартай хоёр дуучинг хамтад нь сонсох алтан боломж цор ганцхан удаа тохиох нь.
-
2017 оны 2 сарын 04
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн баг тамирчид өнгөрсөн пүрэв гарагт эх орондоо ирсэн. Тус тэмцээний “В” ангилалд 10 орон өрсөлдсөнөес Канад түрүүлж, Унгар, Монголын баг мөнгө, хүрэл медалийг хүртсэн юм.
Тэгвэл Монголын хоккейн шигшээ багийг энэ сарын 19-26-ны өдөр Японы Саппоро хотноо болох Азийн өвлийн VII наадамд оролцохоор болжээ.
-
2017 оны 2 сарын 04
”Парисын дарь эхийн сүм” дахин тайзнаа амилна
Францын зохиолч Виктор Гюгогийн “Парисын дарь эхийн сүм” сонгодог бүтээлийг Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гэгээн хайрын өдрийг тохиолдуулан топпох гтж байна. Амьдральш утга учир, үнэт баялаг нь хайр сэтгэлтэй салшгүй холбоотойг харуулдаг энэхүү бүтэзл 2009 онд Драмын театрын тайзнаа Төрийн соёрхолт, ерөнхий найруулагч Н.Наранбаатарын найруулгаар тайзны бүтээл болсон билээ. Тэгвэл энэ сарын 12-14-нд “Парисын дарь зхийн сүм” бүтээл УДЭТ-ын тайзнаа дахин амилах гзж байна. Эсмеральдагийн дүрд Н.Баярмаа, Квазимодод соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, Лист Ц.Баясгалан, Фроло хамбад Г.Эрдэнэбилэг, Гуцут Б.Нармандах, Фебзд М.Түвшинхүү, Гренгуарын дүрд гавьяаг жүжигчин ЛДэмидбаатар, Клопенд Б.Жаргалсайхан нар тоглож байна. Төрийн соёрхолт Н.Наранбаатар 2009 овд тус жүжгийг тайзнаа тавихдаа “Хүн усгүйгээр гурван өдөр амьдарч чаддаггүй гздэг. Яг үүн шиг хайргүйгээр амьдарна гэдэг утгагүй. Хүн төрөлхтөн нэгнийхээ төлөө амьдардаг гэсэн санаа эго жүжгийн гол угга учир нь. Өнөөдөр ч тэр, манай нийгэм хоёр зуйлтай болжээ. Баян, ядуу гэсэн хоёр тадд хуваащсан аж. Хувьсгалын тохироо бүрдэю гэдэг шиг “Парисын дарь эхийн сүм” энэ цагг тавищах жүжиг мөнөөсөө мөн” гэсэн юм.