Талх-Чихэр ХК-ны нэрэмжит "Хэвийн боовны баяр" АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал ХХК-ны бөх а.х.а Ш.Мөнгөнбаатар хоёр дахиа түрүүлэв. Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн харьяат Хантайшир дэвжээний бөх, а.х.а Ц.Бямба-Очир үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн харьяат, а.а Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн харъяат, а.а Цэ.Мөнхбаяр нар шалгарлаа.
Сэтгэгдэл (1)