-
2016 оны 7 сарын 25
Зуны XXXI олимпийн наадам ирэх сарын 5-нд эхэлнэ. Олимпийн наадмын боксын төрөлд хүч үзэх манай баг тамирчид өнөөдөр Бразил улсыг зорив.
-
2016 оны 7 сарын 25
Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байгаа. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо цахим хуралдаанаар хэлэлцсэн. Тус хуралдаан өчигдөр хуралдаж ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргалаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдэхдээ ”Цэвэр” тамирчдад шудрагаар хандах учиртай, бид тэднийг ийм байдлаар хамгаалж байна. Оросын багийг хасах асуудлаар “за”, “үгүй” гэсэн байр суурь баримталж байсан хоёр талд бидний шийдвэр таалагдаагүй байж магадгүй. Гэхдээ бидний гаргасан шийдвэр цэвэр тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хүндэтгэж байгаа хэрэг юм.” хэмээжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахыг мэдэгдэл хийсний дараа UCI, Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Брайан Куксон, Олон улсын гандболын холбооноос оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулна гэж мэдэгджээ.
-
2016 оны 7 сарын 24
Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зарлахаар болжээ.
-
2016 оны 7 сарын 24
“Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016” нэг хүний жүжгийн олон улсын наадам ирэх сарын 15-19- нд УДЭТ-т болох гэж буй. Тус наадмыг “Найрсаг Удаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Монголын нэг хүний жүжгийн төвөөс санаачлан, УДЭТ, Улсын хүүхэлдэйн театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жил уг наадамд Польш, Армян, Орос, Англи, Монголын жүжигчид оролцож, уран бүтээлээ толилуулах аж. Тодруулбал, наймдугаар сарын 15-нд УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан “Би Эдит Пиаф байнаи, 16-нд Польшийн жүжигчин Виолета Комар “Дива”, 17-нд Армен улсын жүжигчин Арам Ованнисян ”Үзэсгэлэнт Ара”, 18-нд Оросын жүжигчин Наталья Носова “Би нохой”,19-нд Английн жүжигчин КэриЛ Свифт “Дэнгийн эрвээхэй” жүжгээ тоглох гэнэ.
-
2016 оны 7 сарын 24
Зүүд бол тархины толь гэж эрдэмтэд хэлдэг. Тэгэхдээ олонхи нь зүүдийг эрүүл мэндэд муу гэж үздэггүй билээ. Харин Варвикагийн их сургуулийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд хүүхдийн зүүд ямар өвчнөөр өвчилж магадгүйг нь сануулдаг гэж үзэж байна. Ялангуяа 10-12 настай хүүхэд юу зүүдэлж байгаагаар нь өвчнийг урьдчилан мэдэх боломж гарч байгаа аж. Хэрвээ таны хүүхэд долоо хоногт 3-4 удаа хар дарж зүүдэлдэг бол ой тогтоолт муудахын эхлэл юм байна.
Профессор Стив Форст ”Зүүдний талаар эрдэмтэд их маргалдцаг. Үнэн хэрэгтээ зүүд бол биеийн нууцыг хадгалж байдаг түлхүүр юм. Энэ түлхүүр янз бүрийн байдлаар мэдээлэл өгдөг. Тэр нь олон төрлийн зүүдээр илэрдэг. Бид энэ чиглэлээр 20 жил судалгаа хийсэн. Шалтгааныг нь одоогоор хэлэх боломжгүй ч 10-12 насны хүүхэд зүүдээрээ бүхнийг хэлдэг нь батлагдсан. Хэрвээ хүүхэд зүүдлэхдээ ярьж, гараараа зангаад байвал дотор эрхтэнд ямар нэг “но” үүслээ гэж ойлгож болно. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Харин сүнс зүүдлээд байвал стрессэнд орсны эхний шинж болно. Ер нь хүүхдийнхээ зүүдийг сайн асууж байх хэрэгтэй” гэж ярьсан байна
-
2016 оны 7 сарын 24
“NewEconomicsFoundation” байгууллага жил тутам аз жаргалтай орнуудын жагсаалтыг гаргадаг уламжлалтай. Энэ жил 140 орныг шинэ индексээр жагсаахдаа эдийн засгийн байдалд төдийлөн анхаарал хандуулаагүй бөгөөд иргэдийн нас, нийгмийн тэгш бус байдал, экологи, байгаль орчныг илүүтэй анхаарчээ. Агаар дахь нүүрсхүчлийн хийн хамгийн бага агууламж, цэвэр агаар, боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт зэрэг олон үзүүлэлтээр Төв Америкт орших Коста-Рика хот дэлхийн хамгийн аз жаргалтай орноор шалг^рчээ. Уг жагсаалтад Латин Америкийн орнууд олон багтсан бол хөгжилтэй орнууд төдийлөн сайн байсангүй. Жишээ нь, хүн амын орлогоороо хамгийн баян орнуудын нэгд тооцогддог Люксембург хойноосоо
хоёрт, АНУ 108 дугаарт орсон байна. Жагсаалтыг тэргүүлсэн Коста-Рика 1949 онд цэрэг армиас татгалзаж, хөрөнгөө боловсрол, эрүүл мэндийн салбарт шилжүүлсэн байдаг. Мансууруулах бодис, авлигын цэцэглэлтээрээ алдартай Мексик уг жагсаалтын хоёрдугаарт бичигдэж, Колумб гуравт оржээ.
Харин хамгийн аз жаргалгүй орноор нефтийн олборлолтын улмаас байгаль орчноо сүйдэлсэн, ядуурал ихтэй, дэд бүтэц муу хөгжсөн Чад шалгарсан байна. Монгол уг жагсаалтын 136-д бичигдсэн нь энэ жагсаалтыг гаргахад дотоодын тогтворгүй байдал болон бусад шалтгаан нөлөөлснөөс болсон биз ээ.
Хамгийн аз жаргалтай 10 орон:
1. Коста-Рика
2. Мексик
3. Колумб
4. Вануату
5. Вьетнам
6. Панам
7. Никарагуа
8. Бангладеш
9. Таиланд
10. Эквадор
Хамгийн аз жаргалгүй 10 орон:
130. ТринидадТобаго
131. Бурунди
132. Свазиленд
133. Сьерра-Леоне
134. Туркменистан
135. Кот-д’Ивуар
136. Монгол
137. Бенин
138. Того
139. Люксембург
140. Чад
-
2016 оны 7 сарын 24
Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.
20 жилийн түүхт Солонгосын үндэсний Жеондун театр нь Солонгосын үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор MISO хэмээх уламжлалт тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад айлчлан тоглодог бөгөөд энэ удаа “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ Монголын нийслэл Улаанбаатар хот болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөж, энэ сарын 21-нд 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Корпорейт зочид буудалд буухаар зэхээд байна.
Энэхүү тоглолтыг БНСУ-ын Жондун театр, Сингапурын “IME” продакшн, Корпорейт зочид буудал Конвейшн центр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Корпорейт зочид буудал Конвейшн центрийн хамт олон Олон улсын уран бүтээлчдийг тохь тухтай байрлуулах зочид буудал, чанартай хоол ундаар үйлчлэх дээд зэрэглэлийн ресторанууд, бэлтгэл сургуулилт, тоглолтыг зохион байгуулах гэрэлтүүлэг дуу шумны техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн түвшний мэргэжлийн тайз бүхий үзвэрийн танхимын цогц үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.
“YOULL” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байна.
Энэхүү тоглолтын гол утга санаа нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар... Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.
Эрхэм сэтгүүлчид та бүхнийг 8808-8868, 9411-5292 утсаар холбогдож, 07 сарын 22-24-ний өдрүүдэд энэхүү тоглолтын бэлтгэл сургуулилтаас мэдээ сурвалжлага авч, өөр өөрийн мэдээллийн сувгаар олон нийтэд түргэн шуурхай мэдээлж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтын тасалбараар урамшуулна.
-
2016 оны 7 сарын 23
Хурц нар, хуурай салхитай зуны улиралд хөдөө гадаа аялал зугаалгаар явснаас үүдэн арьс борлож, түлэгдэх сайртах асуудлууд тулгардаг. Тэгвэл яах ёстой вэ?
-
2016 оны 7 сарын 22
Турк улсын Самсун хотноо зохион байгуулагдсан Дифлимп буюу Дүлий Сонсголийн бэрхшээлтэй иргэдийн оролцдог дэлхийн аваргын тэмцээнд манай жүдогийн тамирчид анх удаагаа оролцож багийн амжилтаараа мөнгөн медаль хүртсэн байна. Тодруулбал, Б.Наваанжамц 81 кг жинд Алтан медаль хүртэж Дэлхийн аварга болжээ. Мөн Мөнх-Оргил 73 кг жинд Мөнгөн медаль, Шижирбаатар 100 кг жинд Хүрэл медалийг тус тус хүртсэн бахдам сайхан амжилттай оролцжээ.
Дашрамд дурдхад, 2009 онд Тайваний Тайфай хотод зохион байгуулагдсан Зуны XXI-ээр олимпод оролцож жудо бөхөөр Д.Очбадрал анхны алтан медалийг, Б.Мөнх-Оргил хүрэл медалийг,Б.Наваанжамц мөн Олимпийн хүрэл медаль хүртэж байсан. 2013 онд Болгар Улсын Софиа хотноо зохион байгуулагдсан Зуны XXII-аар олимпод амжилттай оролцож Б.Наваанжамц Олимпийн хүрэл медаль, Б.Мөнх-Оргил Олимпийн хүрэл медаль тус тус хүртэж Олимпийн хошой хос хүрэл медальтай болсон билээ. 2015 онд Тайваны Таяон хотод зохион байгуулагдсан Ази Номхон далайн тивийн аваргын тэмцээнээс Б.Наваанжамц 81кг жинд Мөнгөн медаль, Б.Мөнх-Оргил 73 кг жинд хүрэл медаль, Б.Шинэбаяр 60 кг жинд хүрэл медаль тус тус авч байсан бахархам сайхан амжилттай залуус билээ.
24tsag.mn
-
2016 оны 7 сарын 22
Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд ”Рио-16” зуны олимп болно. Манай улсын “Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид наймдугаар сарын 7-нд Риог зорих юм. Харин ирэх долоо хоногоос бокс, жүдогийн баг тамирчид Бразил улсыг зорино.
Орхон аймаг дахь “Олимп” бэлтгэлийн баазад чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн тамирчид маань олимпийн үндсэн бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн дарга Д.Жаргалсайхан, шигшээ багийн албаны хамт олон өнөөдөр шигшээгий тамирчидтай уулзаж, олимпийн бэлтгэл сургуулилт ямар шатандаа явж байгаа талаар танилцах юм байна.
-
2016 оны 7 сарын 22
Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн ”Дэлхийн цирк Монголд”, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
”НАЙРСАГ УЛААНБААТАР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2016 ОНД ЗОХИОН БАЙГУУЛАХ СОЁЛ УРЛАГИЙН АРГА ХЭМЖЭЭ
-
2016 оны 7 сарын 22
Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байсан. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо цахим хуралдаанаар хэлэлцсэн билээ. Тэгвэл өчигдрийн хурлаар арбитрын шүүх Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг орохыг хориглосон шийдвэр гаргалаа.
Харин Оросын бүх тамирчдыг, тэдний дотор спортын бусад төрлийн тамирчдыг Риогийн Олимпод оролцох эсэхийг Олон улсын Олимпын хороо тусдаа авч хэлэлцэж байгаа аж.
-
2016 оны 7 сарын 22
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын Ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм. Бид түүнээс энэхүү тоглолтын талаар цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
- Анх удаа 350 уран нугараач оролцсон тоглолтыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд толилуулах гэж байна. Яагаад заавал уран нугараачдын үзүүлбэрийг онцлон толилуулахаар шийдсэн юм бэ?
-Монголын уран нугралт өнөөдөр дэлхийд өндөр үнэлэгдэж байна.Дэлхийн хамгийн том циркийн тоглолтоос эхлээд тэнгис далайд аялагч том том усан онгоцууд, олон нийтийн зугаалгын газрууд, алдартай зочид буудлуудад Монгол нуграачид л ажиллаж байдаг. Дэлхийд Монгол улсаа сурталчлах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг нийслэлдээ татах, ирсэн зочдод үзүүштэй үзүүлбэртэй байх зэргээрээ Монгол уран нугралт бол хөөмий ,уртын дуу, морин хууртай эн зэрэгцэх баялаг юм. Тиймээс бид Даншиг наадмын үеэр Монголын 350 уран нуграачид зэрэг оролцсон “Уул усны домог” Монгол нуграачдын тоглолт хийхээр шийдэж, бэлтгэл ажилдаа ороод байна.
- Тоглолтод оролцох уран бүтээлчдийг яаж сонгосон бэ? Яагаад заавал 350 уран нугараач гэж онцлоод байгаа юм бэ?
- Бидний зүгээс Монголын нэрийг олон улсад уран нугралтаар гаргахын тулд Гиннесийн номонд оруулахыг зорьж, хамгийн олон нуграач оролцсон бүтээл гэдэг ангилалаар санал өгч байгаа юм. 350 гэсэн нуграачдын тоог Гинесийн номын шаардлагаар авсан. Энэ тоо зөвхөн Монголд л боломжтой юм байна. Монголд хамгийн олон нуграач бэлтгэгддэг гэсэг үг. Тоглолтод оролцох уран нуграачдыг маш нарийн шалгуураар сонгосон. Тодруулбал, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай уран нуграачдын багийг ахлаж, бэлтгэл хийлгэж байна. Түүний багийнхан 2016 оны 4-р сараас эхлэн тоглолтод оролцох уран нуграачдын сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгуудад явуулсан. Одоо тоглолтод оролцох нийт 300 гаруй нуграач, 24 багшийн хамт уран нугралтын мастер, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, зууны манлай уран нугараач Г.Норовсамбуу гуайн удирдлаган дор Улаанбаатар чуулга, Отго студи, Аса цирк, Хаанбанкны байранд бэлтгэл хийж байна.
Тоглотод ямар уран бүтээлчид оролцох вэ?
Уул усны домог тоглолтод дэлхийд алдартай Нарны Циркийн “O” шоунд оролцож байгаа олон улсад гялалзаж байгаа уран нугралтын одод оролцно. АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нуграачдын нэг, Монте Карлогоос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан уран нуграач Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугралтаар мөнгөн медаль авчирч байсан нуграач Ундармаа, одоо АНУ д ажиллаж амьдарч байгаа нуграач Н.Тунгалаг нар ирж оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Тэд АНУ-аас энэ сарын 25-нд ирнэ. Мөн Үндэсний циркийн дэргэдэх Уран нугралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” уран нугралтын студи, Нугралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв”, Циркийн хөгжил төвийн нуграачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцоно.
-Тоглолтын дэглэлт, тоглотын ерөнхий утга санаа ямар шийдэлтэй байх вэ?
Тоглолт Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Бид үндэсний болон орчин цагийн аястай бүжиг хөгжмөөр чимэглэсэн. Тоглолт нийт нэг цаг 30 минут үргэлжилнэ.
-
2016 оны 7 сарын 21
”ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яам” болон ”Нийслэлийн соёл урлагийн газар”-ын дэмжлэгтэйгээр ”НАЙРСАГ УЛААНБААТАР” хөтөлбөрийн хүрээнд, томоохон арга хэмжээ зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 7 сарын 21
Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой ирэх есдүгээр сард тохионо. Уг ойг угтан Ю.Цэдэнбалын нэрэмжит академиас “Ю.Цэдэнбал-Монгол орон” шүлэг яруу найраг, уран бичлэгийн уралдаан зарлажээ. Уралдаан гурван шаттай бөгөөд ялагчдыг есдүгээр сарын 17-нд болох хүндэтгэлийн арга хэмжээний үеэр шалгаруулж, шагнал гардуулах гэнэ. Оролцогчдын бүтээлийг энэ сарын 31 хүртэл Ю.Цэдэнбалын нэрэмжит академийн байранд хүлээн авч байна.
-
2016 оны 7 сарын 21
НИТХ-аас баталсан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдад зориулан Монголын сонгодог урлагийн ноён оргил “Учиртай гурван толгой” дуурь, “Улаанбаатарын үдэш” рок поп оддын шоу тоглолт, Талын бүжиг” Монгол туургатны бүжгийн их наадам, Морин хуурын фестивал зэрэг томоохон соёл, урлагийн арга хэмжээг Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулсан юм.
Харин ирэх наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд “Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмыг зохион байгуулах бөгөөд энэ өдрүүдэд “Уул усны домог” уран нугараачдын үзүүлбэрийг толилуулна. Энэхүү үзүүлбэрт орон нутгаас болон нийслэлийн дүүргүүдээс шалгарсан 350 уран нугараач, шилдэг багш нар оролцож Монголын уран нугралтыг Геннисын номонд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
Дэлхийд гайхагддаг монголын уран нугараачдын шилдэг үзүүлбэрийг 8 дугаар сарын 6-нд Чингис хааны нэрэмжит талбайд хүрэлцэн ирж үзэхийг урьж байна юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 20
Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан энэ сарын 24-нд Хүй долоо худагт болно. Тэгвэл тус уралдааны хуваарийг танилцуулж байна.
-
2016 оны 7 сарын 20
Монгол Солонгосын соёлын харилцаа жилээс жилд хөгжин дэвшиж байгаа энэ цаг үед БНСУ-ын Жондун театрын 20 гаруй уран бүтээлчид Монгол оронд айлчлан ирж, Солонгосын үндэсний уламжлалт 1 номерийн тоглолт болох “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ 2016 оны 07 сарын 24-ний 19:00 цагт Корпорейт зочид буудал Конвейшн Центрийн Концертийн их танхимд тоглож, нийслэлийн хотын үзэгчдэд бэлэг барих гэж байна.
20 жилийн түүхт Солонгосын үндэсний Жеондун театр нь Солонгосын үндэсний соёл урлагийг дэлхийн олон оронд сурталчлах зорилгоор MISO хэмээх уламжлалт тоглолтоо 2 жилд нэг удаа гадаадын орнуудад айлчлан тоглодог бөгөөд энэ удаа “YOULL” үндэсний бүжгэн жүжгээ Монголын нийслэл Улаанбаатар хот болон Хятадын Ханзоу хотыг сонгон тоглохоор төлөвлөж, энэ сарын 21-нд 20 гаруй уран бүтээлчдийн бүрэлдэхүүнтэй Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Корпорейт зочид буудалд буухаар зэхээд байна.
Энэхүү тоглолтыг БНСУ-ын Жондун театр, Сингапурын “IME” продакшн, Корпорейт зочид буудал Конвейшн центр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Корпорейт зочид буудал Конвейшн центрийн хамт олон Олон улсын уран бүтээлчдийг тохь тухтай байрлуулах зочид буудал, чанартай хоол ундаар үйлчлэх дээд зэрэглэлийн ресторанууд, бэлтгэл сургуулилт, тоглолтыг зохион байгуулах гэрэлтүүлэг дуу шумны техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон дэлхийн түвшний мэргэжлийн тайз бүхий үзвэрийн танхимын цогц үйлчилгээгээ үзүүлэхэд бэлэн байна.
“YOULL” үндэсний бүжгэн жүжиг нь утга уянгын хэлбэрээр Солонгосын үндэсний бүхий л төрөл жанрыг багтаан эрч хүч, динамиктай орчин үеийн хөдөлгөөнийг уламжлалт хэв маягтай хослуулсанаараа онцлогтой. Үүнд үндэсний бүжиг, туялзуур жадны урлаг, хөгжим, жүжиг, дуулалт төрлүүдийг багтаасан байна.
Энэхүү тоглолтын гол утга санаа нь Чоа бол гайхамшигт сайхан Миринай орны гүнж бөгөөд Солонгосын зөөлөн дүр төрхтэй ч хүчирхэг эмэгтэйчүүдийг төлөөлөл юм. Дэлхийг аврах цорын ганц баатар Гоан болон үзэсгэлэнт Чоа гүнж нарын хайр дурлалын түүх өрнөж, харанхуйд бүжиж, сайн сайхныг хүсэн залбирсаар... Хайр харанхуйн дунд оршсоор байх болно. Хайрын хүчээр харанхуй хар ертөнцийг арчин хөөж, бүхий л ертөнцийг эрхшээн захирах тэдний мөнхийн хайр дурлалын тухай өгүүлдэг.
Эрхэм сэтгүүлчид та бүхнийг 8808-8868, 9411-5292 утсаар холбогдож, 07 сарын 22-24-ний өдрүүдэд энэхүү тоглолтын бэлтгэл сургуулилтаас мэдээ сурвалжлага авч, өөр өөрийн мэдээллийн сувгаар олон нийтэд түргэн шуурхай мэдээлж, бидний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажиллахыг урьж байна. Тоглолтын тасалбараар урамшуулна.
Үзэгч олон та бүхэн манай тоглолтонд тухлан саатаж, тавтай морилогтун! Солонгосын үндэсний урлагийн №01 тоглолтыг үзэж нэгэн үдшийг найз нөхөд, хамт олноороо гайхамшигтай өнгөрүүлээрэй!
-
2016 оны 7 сарын 20
Ц.Элбэгдорж: Тамирчид аа, эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад ирээрэй
-
2016 оны 7 сарын 20
Хүн бүр л бие махбодийнхоо эрүүл байдалд цаг ямагт анхаарал хандуулдаг. Гэтэл хүн амын дийлэнх нь хараа мууддаг асуудалтай тулгардаг. Ялангуяа 50 насыг шүргээд ирэхээр нүдний торлог бүрхэвч гэмтэх нь түгээмэл тохиолддог зүйлийн нэг. Үүнээс үүдэн хүмүүс хараагүй болох нь бий. Эхлээд аливаа зүйлийг харахад бүрэлзэн, тодорхой харагдахгүй болдог бөгөөд яваандаа хар толбо үзэгдэж илэрдэг. Энэ нь улам даамжран өнгө ялгахгүй, өрөө тасалгаан дотор байгаа үедээ бүр харж чадахаа больдог. Сүүлийн үед энэ өвчнийг эдгэрдэггүй гэж үзээд байсан бол шинжлэх ухааны судалгаа үүнд нааштай хариуг өгчээ. Хараагаа хэрхэн хамгаалах вэ Харвардын анагаах ухааны их сургуулиас хийсэн судалгаа нь харааны тал дээр асуудалтай насанд хүрэгчид бие организм дахь холестрины түвшингээ бууруулж чадвал уг асуудлаас ангижирч чадна гэдгийг нотолжээ.
нүд 01
Бие органимзд холестрин ихээр хуримтлагдаад ирэхээр нүдний торлог бүрхэвчинд өөхөн давхарга үүсч үүнтэй холбоотойгоор хараа муудаж бүрэлздэг гэнэ. Холестрины түвшинг бууруулах зорилгоор судалгаанд 23 өвчтөнийг оролцуулсан бөгөөд үр дүнд нь мэдээж хараа нь сайжирчээ. Тэгэхээр энд яг юуны тухай яриад байна гэхээр сармисыг хэлээд байгаа аж. Хэрвээ та өдөр бүр тал хумс сармис идээд байвал байгалийн аргаар холестрины түвшинг бууруулж байгаа хэрэг юм. Түүнчлэн артерын даралт их байх нь нүдний торлог бүрхэвчний идэвхтэй үйл ажиллагааг дарангуйлдаг байна. Тэгэхээр нүдний торлог бүрхэвчийг хурц байлгахын тулд хангалттай хэмжээгээр хүчилтөрөгчөөр хангах шаардлагатай. Сармис бол цусны даралтыг хэвийн хэмжээнд байлгах байгалийн гаралтай, хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм.