"Рио-2016" олимпийн наадамд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчдад Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БСШУСЯ-ны газрын дарга С.Чинбат, Үндэсний шигшээ багийн захирал, МУ-ын ардын багш, гавъяат дасгалжуулагч Ч.Насантогтох, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Ц.Дамдин, МҮОХ-ны ЕНБД Ж.Отгонцагаан нар "Lapel Pin" энгэрийн тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Монгол улс Токио1964 оны олимпоос хойш нийт 13 удаа зуны олимпийн наадамд оролцож, 259 тамирчин спортын 11 төрөлд /чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага, гимнастик, байт харваа, дугуй, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, тэквондо, усанд сэлэлт/ өрсөлдөөд байна.
Нийт оролцсон тамирчдаас эх орноо төлөөлөн хөдөлмөрийн баатар, О.Гүндэгмаа буудлагын төрөлд 6 удаа, хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх чөлөөт бөхийн төрөлд 5 удаа тус тус оролцжээ.
Сэтгэгдэл (2)