-
2016 оны 7 сарын 28
Монгол Улсын нам, төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсэний 100 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ.
-
2016 оны 7 сарын 28
100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд таван улсын 24 даамчин өрсөлдсөнөөс Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болов.
Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай ийнхүү их мастерын болзол хангалаа. 100 буудалт даамын тивийн аваргад манай тамирчид сүүлийн жилүүдэд ноёрхож байна. Энэ тэмцээнд Д.Эрдэнэбилэг таван удаа буюу 1999, 2001, 2003, 2010, 2014 онд түрүүлсэн юм. Мөн Г.Ганжаргал 2012, Д.Баттулга 2013, О.Түвшинболд 2015 онд, Р.Манлай 2016 онд Азийн аварга боллоо.
Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг нийт 15 орны 200 орчим даамчид өрсөлдлөө.
-
2016 оны 7 сарын 28
Монгол Улсын начны тоо энэ жилийн наадмаар 18-аар нэмэгдсэн. Тэдний нэг нь Дорнод аймгийн харьяат Улсын начин Д.Анар юм. Түүний улсыг цолыг мялаан, нутгийнхан нь хүндэтгэлийн наадам хийхээр болжээ. Улсын начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам Дорнод аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 31-нд болно.
-
2016 оны 7 сарын 28
Монгол Шуудан ТӨХК-аас Рио 2016 наадамд зориулан гаргаж буй ”ЗУНЫ XXXI ОЛИМП” сэдэвт шуудангийн маркаа танилцуулж, МҮОХ-ны төв байранд албан ёсны нээлтээ хийлээ.
-
2016 оны 7 сарын 28
“Sunset” шоу ирэх амралтын өдрүүдэд Монгол шилтгээнд болох гэж байна. Тус шоу 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Энэ жил “Цэвэр агаарт, байгалийн сайханд, торгон элсэн дээр, фракцаараа, бөөндөө доргицгооё” гэсэн уриатай болох юм.
Мэргэжлийн дижи нарын уран бүтээл, амьд хөгжмийн тоглолт, өвөрмөц бүжгийн талбайд залуусыг урьж байгаа юм. Мөн визуал гэрэлтүүлэг болон гэрлийн шоу, хамгийн том задгай талбайн кино театр, ”Crystal Clear” хөгжмийн дугаралтыг мэдрэх боломжтой юмх байна.
-
2016 оны 7 сарын 28
100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорно. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг 15 орны 200 орчим даамчид өрсөлдөж байгаа билээ.
Эрэгтэйчүүдийг Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор тэргүүлж байгаа бол их мастер Д.Эрдэнэбилэг 13 оноогоор удаалж байна. Харин их мастер Д.Баттулга 10 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа бол 9 оноотой 11 даамчин хүрэл медалийн төлөө өрсөлдөх боложмтой болжээ.
Тэмцээнийг тэргүүлж байгаа Р.Манлай гуравдугаар байрт бичигдэж байгаа Д.Баттулгатай тоглох юм. Хэрвээ Р.Манлай хожих юм бол тивийн аваргаар анх удаа тодорно.
Харин Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин байгаагаас 13 нь манай тамирчид юм. М.Нандинцэцэг, Хятадын Жан Ю, М.Одгэрэл, М.Нямжаргал нарын дөрвөн даамчин адил 11 оноотой болсон байна.
-
2016 оны 7 сарын 28
Монголын жудо бөхийн холбоо ”Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор өчигдөр үдэн гаргалаа.
-
2016 оны 7 сарын 27
“Рио-2016” олимпийн наадамд зориулан нийт 7.5 сая орчим тасалбар худалдаанд гарчээ. Бразилын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн багтаамж жижиг учир 2012 оны Лондонгийн олимпоос 200 мянган орчмоор цөөн тасалбар гаргасан байна. Тасалбарыг 2015 оны нэгдүгээр сараас эхлэн онлайнаар болон албан ёсны борлуулагчаар дамжуулан худалдаалжээ.
-
2016 оны 7 сарын 27
МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс зохион байгуулдаг ”Ган үзэг-2016” яруу найргийн наадам болно.
-
2016 оны 7 сарын 27
2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болжээ. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад энэ сарын 30-наас 8 дугаар сарын 3-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болох гэж байна. ”Юнайтад Монголия”, ”Хаж гүрэм”, ”I Nomadic” компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцох юм. Мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд ”Алтан ураг”, ”Нисванис”, ”Rattabuzz”, ”Баярцэнгэл”, ”Lemons”, ”Colors”, ”Монголын жазз оркестр”, Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.
Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллуудыг ч байгаа юм.
24tsag.mn
-
2016 оны 7 сарын 27
Бразил улсын Рио Де Жанеро хотод ирэх наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд ”Рио-16” зуны олимп болно. Манай улсаас “Рио-2016” олимпийн наадамд нийт 50 тамирчин оролцохоор эрхээ авсан билээ. Тодруулбал, Олимпийн наадамд 42 тамирчин, Паралимпийн наадамд нийт найман тамирчин өрсөлдөх юм.
Наймдугаар сарын 6-нд буюу Олимпийн 31 дүгээр наадмын эхний өдөр уламжлал ёсоор жүдо бөхийн эрэгтэй 60, эмэгтэй 48 кг жингийн барилдаан болно. Тэгвэл монголын тамирчдын салхийг хагалж, МУГТ жүдо бөхийн 48 кг жингийн дэлхийн аварга М.Уранцэцэг барилдах юм байна.
-
2016 оны 7 сарын 27
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын музейгээс хотын иргэдийн түүх, соёлын дурсгалын талаарх мэдлэгийг тэлэх зорилгоор Улаанбаатар хотод зорьж үзэх ёстой 20 дурсгалыг хөшөө дурсгал, сүм хийд, дурсгалт барилга, дурсгалт газар гэсэн дөрвөн чиглэлээр, цувралаар танилцуулж байна. Улаанбаатар хотод зорьж үзэх хөшөө дурсгалуудад “Эмнэг сургагч” баримал багтдаг. Энэхүү баримлыг 1948 онд уран барималч Н.Жамбаа бүтээжээ. Бүтээгч нь энэ бүтээлээр монгол хүн, морь хоёроор төлөөлүүлэн Монгол ахуйн нэг онцлогийг харуулахыг зорьсон байна. Барималд морины тэнцвэрийн цэгийг урд хоёр хөл дээр нь олж, эмнэг морь, түүнийг сургаж байгаа залуу хоёрын хөдөлгөөн, харьцааг сонирхолтой байдлаар шийдэж харуулсан байна. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 357 дугаар захирамжаар энэ барималыг Сүхбаатар дүүргийн хамгаалалтад авчээ. Баримлын гипс эх загвар нь Москвагийн Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн алтан сан хөмрөгт хадгалагдаж байдаг бөгөөд баримлыг 1958 онд түүний шавь Л.Дашдэлэг зэс хөөмөл болгон цутгажээ. Суурь, баримлын нийт өндөр: 2.7 метр, баримлын өндөр: 1.7 метр, 1.9 метр, өргөн: 0.65 метр. Энэхүү баримал нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөөний хойд талд Централ таурын урд, Зүүн цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуурын дунд байдаг гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 27
“Даншиг наадам-Хүрээ цам шашин соёлын наадам 2016 оны 8 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болно. Наадмын үеэр сүсэгтэн олонд зориулан 500 лам ном айлдах, Монголчуудын их шүтээн Очирваань бурханы дүрийг залах, Хүрээ цам харайх зэрэг шашин соёлын зан үйл болохоос гадна, их нас, жороо морьдын уралдаан, үндэсний сурын харваа, хүчит бөхийн барилдаан болно. Даншиг наадмын бөхийн барилдаанд 256 бөх барилдаж, тавын даваанаас эхлэн Даншигийн Начин, Заан, Арслан зэрэг цол олгоно. Наадмын түрүү бөхийн бай, шагнал нь Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн байтай адил байх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 27
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа “Даншиг наадам-Хүрээ цам“ шашин соёлын наадмын үеэр их нас болон жороо морьдын уралдаан болно. Наадамд оролцох морьдыг наймдугаар сарын 6-ны 09:00 цагаас эхлэн Хүй долоон худагт бүртгэх юм байна. Их насны морьдын уралдаан 8 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цагт эхлэх бол жороо морьдын уралдаан 8 дугаар сарын 7-ны 10:00-13:00 цагт Хүй долоон худагт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 26
1. Нэг өнгөөр дагна. Толгойноосоо хөл хүртлээ нэг өнгөөр дагнаж хувцаслах нь биеийг уртасгаж харагдуулахад нөлөөлдөг. Энэ нь илүү өндөр болгож харагдуулдаг ид шидтэй. Хэт олон өнгийн хувцас нэг дор өмсөх нь жижиг биетэй бүсгүйчүүдэд тун тохиромжгүй. Учир нь энэ нь олон блок давхарлаж өрсөн юм шиг харагдуулна.
2. Өндөр суудалтай өмд юбка өмс. Цээж, хөлний пропорцоо өөрчилснөөр илүү өндөр харагдах боломжтой. Өндөр суудалтай өмд, шорт нь “харааны хууралт”-ыг бий болгож, хөлийг уртасгана.
3. Макси юбканаас бүү ай. Намхан бүсгүйчүүд урт бошинз өмсвөл илүү жижигхэн харагдана гэж эмээдэг. Гэхдээ дэрвэгэр биш, шулуун баганан стильтэй юбка харин ч хөлийг чинь урт харагдуулах болно гэдгийг сана. Энгийн майкыг дотуур нь хийж, резинийг нь бүсэлхийнийхээ дээхнэ хавьд хүртэл татаж өмсөөрэй.
4. Богино өмднөөс зайлсхий. Гуталны яг дээхнэ шуумагтай өмд нь илүү өргөн, богино хөлтэй харагдуулна. Харин гуталныхаа ихэнх хэсгийг далдалсан өмд өмсвөл хөл чинь арай урт харагдана. Мөн өргөн, трапецан өмднөөс татгалзаарай.
5. Өөртөө яг таарсан, бариувтар хувцас өмс. Жаахан л сул, дэрвэгэр, өргөн загвартай хувцас биеийн чинь хэмжээг томсгож, өндрийг багасгана.
6. Нарийхан бүс сонго. Бүс бол их бие, болон биеийн доод хэсэг хоёрыг зааглаж өгдөг акссесуар. Тиймээс өргөн бүс зүүвэл цээж чинь урт, хөл чинь богино харагдах магадлалтай. Нарийхан бүс зүүвэл хувцаслалт чинь цэмцгэр болно.
7. Том хэмжээтэй гар цүнх авах хэрэггүй. Зөвхөн цүнх, бүс ч биш, ямар ч акссесуарны хувьд том хэмжээнээс зайлсхийгээрэй.
8. Босоо шугамтай нөхөрлө. Өргөн зураас тарган харагдуулж, босоо зураас өндөр нарийхан харагдуулдаг гэдгийг өөрийнхөө галбирт зохицуулж хувцасладаг бүсгүйчүүд сайн мэдэж байгаа. Гэхдээ нэг дор хэд хэдэн босоо шугамтай хувцас өмсөхийн оронд зөвхөн зураастай өмд, эсвэл юбка сонгох нь дээр юм.
9. Хээгээ зөв сонго. Жижиг биетэй бүсгүйчүүд том том хээнээс татгалзах хэрэгтэй. Үүний оронд жижиг, босоовтор замтай хээг сонго.
10. Шовх үзүүртэй гутал өмс. Ийм гутал нь хөлийг хэвийн хэмжээнээс арай урт харагдуулдаг. Ялангуяа өсгийтэй гутал өмсөж чаддаггүй намхан бүсгүйчүүдэд сүүлийн үед моодонд ороод байгаа гурвалжин хоншоортой баллерина авахыг зөвлөж байна.
11. Бүслүүртэй гутал бүү өмс. Ийм гутал нь хөлийг илүү бүдүүн, богинохон харагдуулдаг тул бидний зорилгод нийцэхгүй.
-
2016 оны 7 сарын 26
Хүн төрөлхтний спортын аугаа их баяр Зуны Олимпийн XXXI их наадам ирэх 8-р сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилийн Рио де Жанейро хотноо зохиогдох гэж байна. Олимпын наадамд оролцох тамирчидын зарим нь хэдийнэ Рио-Де-Жанейро хотыг зорьсон. Тэгвэл тамирчидыг Олимпын хотхонд ирмэгц нь урьд өмнөх олимпын наадмын үеэр тарааж байгаагүй олон тооны бэлгэвчийг тараах гэнэ.
Тамирчдын очих боломжтой байгууламжууд хатуу чанга дэглэмтэй гэжээ“RSG” арга хэмжээг үүсгэн зохион байгуулагч Пол Рамблер, тамирчид наадам үргэлжлэх хугацаанд хүссэн болгоноо хийж болно гэсэн баталгааг өгчээ. Олимпын наадмын үеэр урьд өмнө нь би ийм зүйл хэзээ ч харж байгаагүй хэмээн мэдэгджээ
Түүний ярьснаар, тамирчдын байрлах орон сууцнууд нь 13 мянган суултуур, 275 мянган хувцасны өлгүүр, өндөр тамирчдад зориулан сунгаж болох 18 500 ортой аж. Олимпын тосгонд байрлах тамирчдад нийт 450 мянган бэлгэвчийг /тамирчин бүрт 42 ширхэг/ тарааж өгөх гэнэ.
-
2016 оны 7 сарын 26
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од” гардуулах ёслолыг жил бүрийн 7 сарын 30-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг Харанга хамтлаг хүртэхээр болсон бөгөөд 7 дугаар сарын 30-ны 13:00 цагт тус хамтлагын гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулж өгөх юм. Харин орой нь 21:00 цагаас Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.
Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр Харанга хамтлаг өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод Харанга хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцоно. Алдрын хүндэтгэл тоглолтыг UBS телевиз шууд дамжуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 7 сарын 25
Сонирхогчдын сүмо бөхийн 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 30, 31-нд болно. Тиймээс их аварга Хакүхо М.Даваажаргал, Д.Бямбадорж, М.Ананд нарын тэргүүтэй бөх Монгол болон бусад улсын хүчтнүүд сонирхогчдын сүмо бөхийн ДАШТ-ийг үзэхээр өнөөдөр Монголд ирэх аж.
Тус тэмцээн “Буянт ухаа” спорт цогцолборт болох бөгөөд уг тэмцээнд дэлхийн олон орны сүмочид өрсөлдөнө. Энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэсэн байна.
-
2016 оны 7 сарын 25
Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center-Hall 3” спортын ордонд болох Зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөнө.
-
2016 оны 7 сарын 25
1.Нарны шилийг үл ойшоох бас бээлий өмсөхгүй байх
Нарны шил, бээлийг үргэлж биедээ авч явж байх хэрэгтэй. Нартай өдөр байнга шил зүү. Яагаад гэвэл нарны хэт ягаан туяа нь арьсыг хамгийн хурдан хөгшрүүлдэг. Гэтэл ихэнх хүмүүс,
▪ Зун биш болохоор
▪ Ердөө 15 минут л гараад ирнэ
▪ Жолоо барьж байгаа гэсэн шалтгаанаар нарнаас хамгаалах шилгүй явах нь элбэг. Нарны хэт ягаан цацрагийн тусахгүй газар гэж үгүй. Машины шил түүнд ямар ч саад биш. Тиймд аль болох том хүрээтэй нарны шил сонго. Учир нь жижиг хүрээтэй шил нь нүдний орчмын эмзэг хэсгийг огтхон ч далдалж чаддаггүй. Бас та SPF-нарны хамгаалттай тосыг сонгож хэрэглээрэй.
Бээлий бол нар болон салхинаас арьсыг хамгаалах хамгийн сайн хэрэгсэл. Түүнийг үл ойшоодог хэний боловч гарын арьс үрчлээтэн, толботож, сэвхтэй болоход гайхах зүйлгүй юм.
2. Соруулаар шүүс, коктейл уух
Соруул бүхий уруул? Илүү секси харагдаж болох ч байнга соруулаар ундаа уухад уруулын эргэн тойронд нарийн үрчлээсүүд үүсдэг. Энэ үрчлээ нь нүдэнд ил тусахаар, гүн байдаг. Ийм үрчлээ бас тамхи татах үед ч үүсдэг.
Тэгвэл яах хэрэгтэй вэ? Тамхи болон соруулаа л хаячих. Зурагтын өмнө, компьютерын ард, кинотеатрт байнга ундаа сордог зуршлаасаа татгалз. Өглөө болон оройдоо зориулалтын уруул өнгөлөгч, тос түрхэн арчилж бай. Бас зөгийн бал түрхэж байх хэрэгтэй шүү.
3. Арьс суларч буй шинж тэмдгийг үл анзаарах
Тухайлбал, таны хүзүүний арьс ямар ч энгэсэг түрхээгүй байхад намуу цэцэг шиг л улайгаад байхыг юу гэж ойлгох вэ? Энэ бол таны арьс суларч буйн шинж! Заримдаа энэ удмын шинж тэмдэг нь нар болон стрессын үйлчлэлийн үр дүнд бүр эрт илэрдэг. Цаашдын дүр төрх гэвэл үрчлээс үүсч, батга, толбо нэмэгдэнэ.
Өөрийн гадаад төрхөнд гарч буй өөрчлөлтийг хянамгай сонж. Хэрвээ хэвийн бус улайлт үүсэх, ялангуяа нар, хурц хоол идэх, алкоголь, кофеин агуулсан кофе цай уусны дараа нүүр улайгаад байвал эдгээрийг хэрэглэхээс аль болох зайлсхийж, оронд нь хүйтэн ус уух хэрэгтэй. Долоо хоногт нэг удаа тайвшруулах бигнүүр нүүрэндээ тавь. Хэрвээ арьсны улайлт арилахгүй бол эмчид ханд. Тэд судасны үйл ажиллагааг тогтворжуулах эмчилгээ хийх болно.
4. Үе үе хүчтэй гуужуулагч хэрэглэх
Эмзэг арьстай хэр нь долоо хоног тутамд арьсаа гуужуулагчаар хайр найргүй үрээд байвал та арьсныхаа хамгаалалтын тогтцыг алдуулж, эпидермисийг эвдэж байна гэж ойлгох хэрэгтэй. Ийм “арчилгаа” хийснээр батга гарах, арьс хогжруутах, арьс цочрох зэрэг олон сөрөг үр дагавар илэрнэ.
Хэрвээ та ийм эмзэг арьстай бол жимсний хүчил найрлагад нь орсон бүтээгдхүүнийг болгоомжтой хэрэглэ. Хүчтэй бус дунд зэргийн үйлчлэлтэй гуужуулагчийг сонго. Гуужуулагч хэрэглэсний дараа чийгшүүлэгч бүхий тос заавал түрхээрэй. Хуурай арьсанд бол оливын тос, харин тослог арьсанд гиалуроны хүчил бүхий зориулалтын бүтээгдхүүнээс хэрэглэ.
5. Нүүрний хөдөлгөөн ихтэй ярих
Сэтгэл хөдлөлөө нүүрийн хөдөлгөөнөөр илэрхийлж ярьдаг хүний нүүрний арьс амархан үрчлээ суудаг. Хөмсгөө зангиддаг бол хөмсөгний хооронд, хөмсгөө өргөж ярьдаг бол духанд гээд нүүрний аль хэсэг илүү хөдөлгөөнд орно тэр хэсэгт нь эрт үрчлээ тогтдог. Хэрвээ та залуу насандаа жигнэсэн алим шиг царайтай болох хүсэлгүй л бол:
▪Утсаар ярих үедээ духаа үрчлээтүүлж, хөмсгөө зангидан ярьдаг зуршлаасаа татгалз.
▪ Ретинолтой тос нь арьсыг бэхжүүлж, толигор болгодог тул ретинолын найрлагатай тосыг хэрэглэж занш.
▪ Мимик буюу нүүрний хөдөлгөөн ихтэй ярьдаг бол түүнийгээ хяна. Аль болох нүүрний хөдөлгөөн багатай ярихыг хичээ.
6. Хамраа оролдох зуршил
Таны гарны хөдөлгөөн тэр бүр танд захирагдахгүй. Дуулгаваргүй гар хэдийнээ л хамар амыг оролдчихсон байдаг. Тухайлбал, зурагт үзэх үед, нийтийн унаанд явах үед гээд өөрөө мэдэлгүй л … Гэтэл хамар нь маш эмзэг мэдрэмтгий эрхтэн. Арьс нь амархан улайж, батга гарч, бохирдоно. Тиймээс та хамрын ханиад хүрсэн бол хамгийн зөөлөн, эвтэйхэн салфеткийг сонгон хэрэглэ.
Хамар улайвал яах вэ? Суурь крем түрхэж бүдгэрүүлэхийн зэрэгцээ мэргэжилтэнд хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Ийм тохиолдолд судсыг бэхжүүлэх үйлчлэлтэй аскорутин зэрэг эм бэлдмэлийг авч хэрэглэ. Гол нь тамхи, архи хэрэглэдэг муу зуршлаасаа сал. Мөн нарны цацрагийн хортой үйлчлэлийг ч мартаж болохгүй.
7. Нүдээ байнга нухлах
Хэрвээ таны нүдний доор сэлхэрч, үрчлээ суун сүүдэртсэн мэт хөх туяа үүсээгүй бол тун сайн хэрэг. Хэрвээ үүссэн бол:
▪ Зовхины арьсыг чангаруулах, цайруулах үйлчлэлтэй тосон түрхлэгийг гоо сайханчийн зөвлөгөөний дагуу өөрт тохирохыг сонгон хэрэглэ
▪ Нүдний эргэн тойрны арьсанд зориулсан бигнүүрийг хэрэглэж бай. Энэ урьдчилан сэргийлэх арчилгаа нь наснаасаа эрт үрчлээ суухаас хамгаалж өгдөг.
Хэрэв та нүдээ нухлах зуршилтай бол амархан үрчлээ суудаг. Үүнээс зайлсхийхийн тулд нүдний хүрээлэгч харандаа, сормуусны будаг хэрэглэ. Ингэвэл нүдээ нухлах хүсэлгүй болно.