Улсын Филармонийн Морин хуурын чуулгынхан Цагаан сарын баярыг угтаж, "Торгоны хээ” ардын дууны тоглолт зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Тэгвэл энэ удаагийн тоглолт ирэх сарын 17-нд болох бөгөөд “Үхэрт хүйтэн хоёр”, “Гарын арван хуруу”, “Гоож Нанаа”, “Лоолой” зэрэг монгол ардын дуунаас эгшиглүүлэх тоглолтын удирдаачаар Д.Түвшинсайхан ажиллана.
Тоглолтонд уртын дуучин Б.Мөнхбаатар, “Шуранхай хамтлагийн Б.Номин-Эрдэнэ нар оролцох аж.
Сэтгэгдэл (1)