Сонирхогчийн сүмо бөхийн бүх Японы аварга, оюутны ёкозүна Б.Төрболд мэргэжлийн сүмогоор барилдахаар шийджээ. Тэрбээр “Нишикидо” дэвжээнд элсэн, Хаврын тэмцээнд макүшитагийн 15-аас эрэмбэлэгдэн барилдах юм.
Өдгөө 26 настай Б.Төрболд өнгөрсөн жилийн сонирхогчийн сүмогийн бүх Японы аваргад түрүүлж, ёкозүна цол хүртэн, гадаадын анхны бөх болсон. Мөн сонирхогчийн сүмогийн ДАШТ-ээс өсвөрийн ангилалд мөнгө (2012), насанд хүрэгчдийн ангилалд алт (2014), хүрэл (2015), бүх Японы аварга шалгаруулах тэмцээнээс хошой алт (2015, 2016), хүрэл (2013), бүх Японы сонирхогчийн сүмогийн жингийн аваргын үнэмлэхүй жинд алтан медаль тус тус хүртжээ.