Олимпийн хошой аварга, дэлхийн аварга И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гран-При” олон улсын уламжлалт тэмцээн ХХҮIII дахь удаагаа ОХУ-ын Красноярск хотын "Футбол-Арена Енисей" спортын ордонд 3 өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус тэмцээнд манай улсын 37 тамирчин оролцсон юм.
Тэрбээр, 63 кг-ын жинд П.Орхон хоёрдугаар тойрогт оросын бөх Анна Щербаковаг 15:4 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд японы бөх Аяка Итог 10:0 онооны харьцаагаар дийлж алтан медалийн төлөө Инна Тражуковаг 7:6 онооны харьцаагаар хожиж энэ тэмцээний анхны хошой алтан медальтан боллоо.
Мөн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд барилдсан ОУХМ Г.Уртнасан алтан медаль хүртсэн юм.
Сэтгэгдэл (2)