ОХУ-ын Красноярск хотод энэ сарын 27-29-нд “Енисей” хөлбөмбөгийн ордонд чөлөөт бөхийн “Иван Ярыгин” гран при тэмцээн болно. Зохион байгуулагч орноос олон шилдэг тамирчин оролцдог тул гадаад бөх түрүүлэх нь ховор. Гэхдээ өнгөрсөн жилийн тэмцээнд манай улсын тамирчин П.Орхон, Б.Одончимэг нар алтан медаль хүртсэн билээ. П.Орхон ялангуяа Японы домогт бөх Каори Ичог цэвэр ялж, үзэгчдийг шуугиулсан юм.
Энэ жилийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй 24 бөх зодоглоно. Нийт 19 орны баг оролцох тус тэмцээнээс алтан медаль хүртсэн тамирчин 150, мөнгө хүрэл медальтан 100, 50 мянган рублийн шагнал хүртэнэ. Мөн дасгалжуулагч нь ч 50 мянган рубл халааслах юм.
Харин ирэх жилээс энэхүү тэмцээний зохион байгуулалт өөрчлөгдөж, эзэн орны тамирчны тоог хязгаарлах юм байна. Ингэснээр жин тус бүрт таван бөх хүч үзнэ. Түүнчлэн наймдугаар сард хийх санал ороод байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)