Төмсний хучмал (4 хүний порц)
Орц:
- Машиндсан мах-500гр
- Төмс-800гр
- Өндөг-4ш
- Гурил- 3 а/х
- Сонгино-1ш
- Ногоон сонгино-бага зэрэг
- Лууван -бага зэрэг
- Масло-1 а/х
- Сүү-50гр
- Хар перец
- Давс
Хийх арга:
Махаа давс,перец,сонгиноор амтлаад гурил хийж базна. Төмсөө давстай усанд чанаж шүүгээд бага зэрэг хөргөөд машиндах юмуу нухаад масло, сүүгээр амтлан нухашаа бэлдэнэ. Хэвэндээ эхлээд махаа тарааж тавиад дээр нь нухашаа бүрж өгнө. Өндгөө задалж хутгаад нарийн хэрчсэн ногоон сонгино, лууван зэргээ хийгээд бага зэрэг давс хийж амтална. Үүнийгээ төмсөн дээрээ асгаад шарах шүүгээнд дээр доороос нь 180 хэмд 30-35 минут болгоно.