Эрээнцавын яруу найрагч Д.Нямсүрэнгийн мэндэлсэний 70 жилийн ойд зориулсан "Болор цом” наадам өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Наадмын эхний шатанд 170 гаруй найрагч бүтээлээ ирүүлснээс 30 найрагчид тэнцэж үлдсэн билээ.
Энэ жилийн “Болор цом” 34 яруу найрагч хоёрын даваанд өрсөлдснөөс цомын эзнээр Сүхбаатар аймгийн яруу найрагч Б.Батсайхан тодорсон байна. Харин хоёрдугаар байрт “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, гутгаар байрт Ч.Ууганбаяр, дөрөв, тавд М.Уянсүх, Б.Гансүрэн нар шалгарчээ.
Ийнхүү тэргүүн байрт шалгарсан найрагчийн шүлгийг хүргэе.
Тэр эмэгтэй
Тэр эмэгтэйд би хайртай
Тэвэрч аваад үнсэхэд нь дуртай
Даарсаар очиход минь угтан авч
Бээрсэн гарыг минь бүлээцүүлж өгдөг
Гоо үзэсгэлэнт тэр хүнээс
Голт зүрх минь хайр мэдэрдэг ээ
Тэр эмэгтэйд би хайртай
Тэртээ холоос ч угтдаг нь дуртай
Халууцсаар очиход минь тоон авч
Хөлсийг минь арчин сэрүүцүүлж өгдөг
Гомдоож ердөө боломжгүй тэр хүнээс
Гоо үзэсгэлэнг илүүтэй мэдэрдэг ээ
Жирийн л нэг Монгол эмэгтэйгээс
Жинхэнэ хайрыг би мэдэрдэг ээ
Хайр гэрэлтүүлсэн тэр эмэгтэйг
ЭЭЖ гэдэг
Сэтгэгдэл (19)