БНСУ-ын олон үндэстний дуулаачдын “Монтант” байгууллагад ажиллаж буй дуучин С.Гантогоо тус улсын хамгийн олон үзэгчтэй “Дуунд дуртай” уралдаант шоу нэвтрүүлэгт оролцон, түрүүлжээ. KBS телевизийн бэлтгэдэг уг нэвтрүүлэгт мэргэжлийн дуучид өрсөлддөг аж.
Сонирхуулахад, түүний өнгөрсөн онд гаргасан “Хорвоогийн төгсгөлөөс” хэмээх дуу БНСУ-ын “M-net” хит дууны жагсаалтын шилдэгт багтаж, тэрбээр “Migrant Arirang Multiculturural festival 2016” олон улсын дуулаачдын 11 дэх удаагийн уралдааны гран при шагналыг хүртсэн юм байна.