"Хоёр сайхан нүднээс чинь Хорвоог би дандаа мэдрээд…” хэмээх сайхан дууг 80, 90-ээд оныхон андахгүй. Энэ дууны үгийг хаан найргийн хатан Ш.Дулмаа бичиж, Буурлаа нэрээрээ хөгжимийн зохиолчдын дунд алдаршсан Отгонбаярын ая данг нь тохируулсан билээ.
Орцонд гитар тоглодог залуусын хайрын сүлд дуу болсон энэ дууг Хан Хэнтийн угшилтай залуу дуучин Н.Ундрал дахин амилуулжээ.
Тэрбээр өмнө нь МУГЖ Ц.Түвшинтөгсийн дуулснаар сонсогч түмний сэтгэлд хоногшсон “Сүүдэр цармын цэцэг” дууг 20 гаруй жилийн дараа хөгжмийн шинэ найруулга, өвөрмөц өнгө төрхөөр амилуулсан билээ. Нийтийн дууны ертөнцөд шинэ өнгө төрх бүрдүүлж, чамгүй ирээдүйтэй нэгэн гэдгээ хит бүтээлүүдээрээ харуулсаар яваа дуучин залууг мэргэжлийн уран бүтээлчид “ирээдүйтэй дуучин” хэмээн үнэлдэг юм билээ.