ЮНЕСКО-гийн санхүүжилтээр “Монгол туулийн уламжлалыг хамгаалах, дахин сэргээх нь” төсөл дөрвөн жилийн хугацаанд манай улсад хэрэгжсэн билээ. Эл төслийн хүрээнд туулийн тухай 12 боть бүхий “Монгол туулийн өвийг хадгалж хамгаалах, сэргээн өвлүүлэх онол, практикийн асуудал” эмхтгэлийг Соёлын өвийн төвөөс эрхлэн гаргажаа.
Туулийн урын санг нарийн судалж, туульчдыг бүртгэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой уг 12 ботийн эхнийх нь “Монгол туургатны туульчид”, II нь “Заяын Гэсэрийн тууж”, III нь “Жангар”, IV нь “Бум-Эрдэнэ I”, V нь “Бум-Эрдэнэ-II”, VI нь “Халх тууль”, VII нь “С.Баянгийн туульс”, VIII нь “Э.Баатаржавын хайлсан туульс”, IX нь “Г.Самданы туульс”, X нь “'Эрийн сайн Хан Харангуй”, ХI нь “Монгол сонгодог туульс”, XII нь “Алтайн урианхай Заны Жилкэрийн удмын туульчид” зэрэг нэртэй аж.