Анхны тоглолтоо “Хилийн Заставын Хар нүдэн бүсгүй” дуугаараа нэрлэж ард түмэндээ бэлэг барьснаас хойш 10 хавар дараалан тайлан тоглолтоо хийж, уран бүтээлийн дээжээ ард түмэндээ өргөн барьж яваа Монгол Улсын Гавьяат жүжигчин Лосолын Болдбаатарын бие даасан 11 дэхь тоглолт "Хун цагаан хайр" нэртэйгээр 2017 оны 01 сарын 27-нд Монгол бөхийн өргөөнд болохоор товлогдсон.
Аавын тухай, ээжийн тухай, уул ус, нутаг нугынхаа тухай, хайрын тухай, ханийн тухай дуунуудыг сэтгэл гэгэлзтэл дуулдаг түүний тоглолтын тасалбар аль хэдий борлогдож дуусчээ. Түүнчлэн хөдөө орон нутгаас зорин ирж хайртай дуучныхаа тоглолтыг үзэх гэсэн үзэгчдийн хүсэлт ихээр ирсэн учраас энэ сарын 28-нд дахин тоглохоор болсон байна. “Хун цагаан хайр” тоглолтонд морилон саатаарай.
Сэтгэгдэл (2)